
Цогцолбор хоёрдугаар сургууль хамгийн их бүтцийн өөрчлөлт хийсэн сургуулиар тодроод байгаа юм. Сургуулийн захирал, менежерүүд нь бүгд солигдсон. Гэхдээ хуучин хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байсандаа биш улс төрийн шалтгаанаар энэхүү халаа сэлгээнүүд явсан гэх үндэслэлтэй. Сургуулийн захирлаар томилогдсон Одонтуяа нь Сонимпил сайдын төрөл гэдэг яриа гадуур тарж эхэлжээ. Захирал нь ажлаа аваад сургуулийнхаа менежерүүдийг мөн сольсон. Эдний сургуулийн бага ангийн менежерүүд нь улсын ур чадварын уралдаан тогтмол амжилттай оролцдог, Увс аймгийн урдаа барьдаг бага ангийн багш нар болох Орших, Дээшибаяр нар байлаа. Харин тэднийг халсаны дараа тавьсан менежерүүд нь зохих шаардлагыг хангаагүй бакалаврын диплом ч аваагүй хүмүүс томилогдсон байна. Ер нь үзэмжээр албан тушаалд тавьдаг, ур чадварыг нь анхаардаггүй туйлшрал хэрээс хэтэрчээ. Цогцолбор хоёрдугаар сургуулийн бага ангийн менежерийн ажлыг бакалаврын дипломгүй хүмүүс хийж байгаа нь боловсролын салбар хэрхэн бохирдсоныг харуулж байна.
Эх сурвалж: www.uvsu.mn