-Тэмцээний цар хүрээ хэр өргөн байв?
-Оролцогчдын тоо нэмэгдсэн. Ялангуяа орон нутгаас олон тамирчин ирлээ.
Дорнод, Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан, Өвөрхангай, Ховд, Говь-Сүмбэр, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгаас цэрэг, цагдаагийнхан оролцсон нь тэмцээнийг илүү өрслөдөөнтэй болголоо. Тамирчдын хувьд техник, ур чадвар сайжирсан.
-Энэ удаагийн тэмцээний онцлог юу вэ?
-Уг тэмцээн гурав дахь удаагаа болж байна. Өмнөх жилүүдэд тулааны чиглэлээр зохион байгуулж байсан. Харин энэ удаа хууль, хүчний байгууллагын тусгай албадуудын дунд багийн тэмцээнийг зохиож, үзүүлэх тоглолттой оролцож байгаагаараа онцлог юм.
-Шалгарсан тамирчид ямар нэгэн тэмцээнд оролцох уу?
-Тэгэлгүй яах вэ. Түрүүлсэн тамирчид аравдугаар сард АНУ-д болох 22 дахь удаагийн цэргийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
-Цэргийн таеквондо бусдаас юугаараа ялгаатай юм бэ?
-Монголын таеквондогийн холбоо нь цэргийн, оюутны, пара гэсэн гурван холбоотой. Цэргийн цэргийн таеквондо нь зөвхөн насанд хүрэгчдийн холбоо юм. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд ахлах сургуулийн хүүхдүүдийг оролцууллаа. Нэг үгээр хэлбэл нээлттэй болсон гэсэн үг.
“Сан-Антонио Спөрс” цувралыг тэргүүлж эхэллээ
NBA-гийн финалд шалгарч үлдсэн “Сан-Антонио Спөрс”, “Майами Хит” багийн ээлжит цуврал тоглолт боллоо. Гурав дахь тоглолт “Сан-Антонио Спөрс”-ийн талбайд болсон бөгөөд тэд өрсөлдөгчөө 113:77-гоор хожив. Ингэснээр цувралыг 2:1-ээр тэргүүлж байна. Мөн тус багийнхан NBA-гийн финалд хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай болгосон багийн тоонд багтсан юм. Өнөөдрийн тоглолтод Грийн 27 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тим Данкан 14 оноо авчээ. Талбайн эздийн гол тоглогчид болох Жинобли, Паркер нар тийм сайн байгаагүй ч Гэри Нийл, Грийн нарын хослол “Майами Хит”-ийн “Их гурвал”-ыг дөнгөв. Зочин багийн лидерүүд болох Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Крис Бош нар нийлээд ердөө 43 оноо авсан байна. “Майами Хит”-ийн тоглолтыг Майк Миллерийн дараалсан оновчтой холын зайн шидэлтүүд сэргээх гэж оролдсон ч нэмэр болсонгүй. Хамгийн муу үзүүлэлтээ гаргасан тус багийн дасгалжуулагч Эрик Споелстера ярихдаа “Өнөөдөр бидний орой биш байлаа. Довтолгоо ерөөсөө болсонгүй. Бидэнд ярих зүйл их байна” гэжээ. Харин “Сан-Антонио Спөрс”-ийн дасгалжуулагч Грег Попович “Бид ийм л тоглолт гаргах хэрэгтэй байсан юм. Сагсан бөмбөг гэдэг бол багийн тоглолт, зарим нэг тоглогчид тааруу байсныг эс тооцвол манай баг сайн байлаа. Дараагийн тоглолтод ч бид энэ эрчээрээ тоглох болно” гэж ярьжээ. Өчигдрийн тоглолтын сүүлийн таван минутад “Хьюстон Рокетс”-т нэгэн цагт гялалзаж байсан Трейси МакГрейди талбайд гарсан нь олны анхаарлыг татсан хэрэг болсон юм. Гэсэн ч тэрээр оноо авч чадаагүй. Дараагийн тоглолт Монголын цагаар цагаар маргааш өглөө “Сан-Антонио Спөрс”-ийн талбайд болно.
Эх сурвалж: "Спортын шуудан" сонин.