Ахмадуудын эрүүл мэндэд анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Ахмадуудын эрүүл мэндэд анхаарч байна

Өмнөговь аймаг энэ дөрвөн жилд эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбаруудад томоохон бодлого төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, ахмадуудын бие бялдрыг сайжруулж чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Даланзадгад сумын 8 багийн нутаг дэвсгэрт оршин суудаг ахмад настангуудын дунд хөдөлгөөнт гимнастикийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс нар хамтран зохион байгуулах энэхүү тэмцээн нь ахмадуудын дунд энэ төрлөөр зохиогдож байгаа анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Тэмцээнд оролцогчдод Даланзадгад сум /баг/-ын иргэн байх, хувцаслалт жигд байх, багийн туг далбаатай байх, аэробик, хөдөлгөөнт гэсэн хоёр төрлийн гимнастикийг хийх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Тэмцээнд амжилттай оролцсон ахмадуудад орон нутгийн төсвөөс тодорхой мөнгөн шагнал олгох юм байна гэж Өмнөговь аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж