
Түүнчлэн Шуурхай суваг телевиз АНУ-тай хамтран VEX ROBOTICS MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд тэмцээний танилцуулга нэвтрүүлгүүд, VEX робот угсрах хичээлүүдийг хүргэхээс гадна манай улсын ЕБС-иуд, техник технологийн чиглэлийн Их дээд сургуулиудтай хамтран VEX ROBOTICS дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний ялагчдыг шалгаруулж, ялагчид дэлхийн 50 гаруй орны сурагч оюутнуудтай техник сэтгэлгээ, авъяас чадвараа сорин өрсөлдөх боломжийг олгож байгаа юм. Мөн Шуурхай суваг телевиз Тайвань улсын Бүтээлч сэтгэхүйг дэмжих холбоотой хамтран GreenMech төслийг хэрэгжүүлэх юм байна. GreenMech төслийн гол онцлог нь ЕБС-иудын сурагчдын шинжлэх ухааны мэдлэг болон техник сэтгэлгээг гар доорх материал ашиглан өөрийн бүтээлч сэтгэлгээг бодитой загвар болгож буулгах замаар хөгжүүлэхэд оршдог байна.