“Rio Tinto”-гийн нүүрсний төслүүдийг Энэтхэг, Хятад сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

“Rio Tinto”-гийн нүүрсний төслүүдийг Энэтхэг, Хятад сонирхож байна

Rio Tinto” компанийн гурван тэрбум ам.долларын хувьцаа бүхий
нүүрсний төслүүдийг худалдан авах сонирхлоо Энэтхэгийн “
Coal India” компани, “Aditya Birla Group” болон
Хятадын “Шинхуа” групп илэрхийлжээ.

The Wall Street Journal” сэтгүүлийн
мэдээлснээр “
Rio Tinto” компани
нь Австрали дахь нүүрсний хэд хэдэн уурхайд өөрсдийн эзэмших хувьцааг худалдах
ажилд өнгөрсөн дөрөвдүгээр сард “
Deutsche
Bank
”-ийг хөлсөлсөн билээ.  Тус компани
нь Австралийн шинэ Өмнөд Уэльс муж дахь Японы “
Mitsubishi” корпорацитай хамтран эзэмшдэг “Coal & Allied” компанийн 29
хувь, Квинслэнд муж дахь “
Clermont  болон “Blair
Athol
” ордын газрын төслийн хяналтын багцаа худалдахаар төлөвлөж байгаа юм.

Сүүлийн үед дэлхийн уул уурхайн
томоохон компаниуд нүүрсний салбар дахь ашиг багатай төслүүдийнхээ хувьцааг  худалдах болжээ. Одоогийн байдлаар Квинслэнд
муж дахь “
BHP Billiton” компани
нь “
Mitsubishi
корпорацийн хамтран эзэмшдэг коксжих нүүрсний “
Gregory Crinum” уурхай, Бразилийн “Vale компани тус муж
дахь олборлож эхлээгүй нүүрсний хоёр ч уурхайн худалдан авагчийг хайж байна.  


Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж