Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш борлуултаараа тэргүүлж, Монголын “Box Office”-ыг олон долоо хоног манлайлсан “Лардьма” уран сайхны киног “Өргөө” кино театрынхан гаргахаа больжээ. Энэ талаар тус киноны продюсераар ажиллан, гол дүр бүтээсэн жүжигчин Б.Навчаа өөрийн фейсбүүк хуудаснаа бичиж, гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр,
-“Өргөө” кино театрт “Ларьдма” киног дүүрэн үзэгчидтэй байхад нь албаар буулгалаа. Хувийн байгууллага учраас ямар киног яаж гаргахаа тэд дангаараа мэддэг гэнэ. Монгол хүн кино хийж болохгүй гэсэн үг. Ийм байхад хэнд ч сайхан бүтээл хийе гэсэн эрмэлзэл төрөх юм бэ. Миний хувьд дахин кино хийх бодол минь оргүй алга боллоо” хэмээн бичжээ. Тэд Өргөө кино театртай 15 хоногийн гэрээ хийсэн ч уран бүтээл нь үзэгчдийн дунд эрэлттэй үзвэр бүр нь танхим дүүрэн үзэгчтэй байхад кино театрын зүгээс ийм алхам хийн гадны уран бүтээлийг оронд нь зоосонд уран бүтээлчид төдийгүй, үзэгчид ч бухимдалтай байгаа юм. Одоогоор “Лардьма” уран сайхны кино “Тэнгис”, “Соёмбо” кино театрын дэлгэцнээ өдөр бүр үзэгчдийн хүртээл болж байгаа” гэжээ.