
АНУ-ын Иллиной мужийн Чикаго хот орчмын бүс нутгаар хүчтэй хар шуурга болж, дуу цахилгаантай, мөндөртэй аадар бороо орсонтой холбоотойгоор 360 гаруй онгоцны нислэг түр хугацаагаар цуцлагджээ. АНУ-ын цаг агаарын урьдчилан мэдээлэх төвөөс мэдээлснээр хар салхины бүсэд Чикаго, Рокфорд, Де-Калб хотууд өртсөн байна. Түүнчлэн хүчтэй хар салхины улмаас Иллиной мужийн өмнөд хэсгийн 34 мянга гаруй хэрэглэгч гэрэл, цахилгаангүй болсон аж.
Б.АНХТУЯА