“Эрүүл, аюулгүй хот” гурван сарын аян эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

“Эрүүл, аюулгүй хот” гурван сарын аян эхэлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”, ”Тамхины хяналтын тухай” хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” гурван сарын аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд дүүрэг  бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан  төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх гэнэ. 
 
Мөн “Эрүүл Аюулгүй хот” аяны туг нэгдсэн хуваарийн дагуу шилжин явах бөгөөд архи, тамхигүй эрүүл зохистой хэрэглээний талаар зөвлөмж гарган, хор холбогдлын талаар ухуулга сурталчилгаа хийх юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж