
Зургадугаар сарын 14-16-нд Красноярск хотноо болох уг тэмцээнийг тус хотод хамтарсан бэлтгэлээ хийж базаасан Монгол Улсын ҮШБ-ийн тамирчид үзэж сонирхоод эх орондоо ирэх ажээ.
"Мэндээ өвөө"-гийн гар дээрээс олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиев, олимпийн хошой аварга Иван Ярыгин, олимп дэлхийн аварга Адам Сайтиев, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын гурван удаагийн аварга Опан Сат тэргүүтэй үе үеийн алдарт бөхчүүд олноороо төрөн гарсан билээ.
Б.БААТАР