Орхон суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Орхон суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Булган аймгийн Орхон сумын III багийн Бүхт гэдэг газар нутагладаг малчин Б-гийн үхэр  тодорхойгүй шалтгаанаар хорогджээ. Үхрийг халдварт өвчний улмаас мал хорогдсон байж магад гэж үзэж байгаа тул Орхон сумын Засаг даргын захирамжаар тус газарт хорио цээрийн дэглэм тогтоосон байна.   

Одоогоор тус аймгийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт хийн, дээжийг УМЭАЦТЛ-д явуулаад байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж