Тэдний мэдээлснэээр Монголын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь 2008 оноос дээд цэгтээ хүрч, таатай үе иржээ. Энэ үеийг зөв ашиглавал улс орны хөгжил хурдсах боломжтой юм байна. Нөгөө талын сөрөг үр дагавар нь ажлын байр хангалтгүйгээс үүдсэн ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг гэнэ. Гишүүн А.Тлейханы хэлснээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан судалгаагаар Монголд 267 мянга гаруй хүн ажилгүй байгаа бол Засгийн газрын мэдээгээр 38 мянга гаруй байгаа гэнэ. Гэтэл жил бүр 15 мянга гаруй хүнийг гаднаас авч ажиллуулдаг ажээ. Түүний дийлэнх нь хятад ажилчид юм байна. Хувийн хэвшлийг түшиглэж монголчуудаа ажлаар хангах, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах замаар энэ байдлаас гарах боломжтойг гишүүн А.Тлейхан хэлж байсан юм. Оюутолгой, Тавантолгойд голдуу эрчүүд ажиллах тул эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал тулгамдаж байгаа ажээ.
Сэтгүүлчид ажлын чадвартай, боловсролтой иргэдээ БНСУ-д олноор гаргаж, оронд нь Хятадын зах хязгаар мужийн мэдлэг боовсролгүй, нутагтаа гологдол иргэдийг олноор авчирч ажиллуулж байгаа буруу тогтолцоонд анхаарах хэрэгтэй талаар асууж байв. Сая гэхэд л 3100 монгол залуус БНСУ-д ажиллахаар болжээ. Оюутолгойн захиргаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ажлын байр гаргах талаар гэрээ байгуулсан. Энэ нь Оюутолгойд ажиллуулах бус, нийслэлд тохижилт үйлчилгээ зэрэг ажилд ажиллуулах ажлын байр аж.
Д.ОЮУН