Нийслэлийн нөөцийн махны худалдааг “Жаст агро” компани хариуцаж буй бөгөөд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болсон. Энэ удаад зургадугаар сарын 15, 16-нд Баянзүрх дүүргийн “Скай” их дэлгүүр, “Тэнгэр” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн “Бүрд” худалдааны төв, Баянгол дүүргийн “Хороолол” зах, “Орхон” худалдааны төв, Сонгино хайрхан дүүргийн Баянхошууны эцсийн буудал эцсийн буудал, Цамбагаравын “Макс” дэлгүүр, Хан-Уул дүүргийн Яармагийн эцсийн буудал, “Мишээл экспо” худалдааны төв гэсэн цэгүүдийн гадна талбайд тус тус болох ажээ. Эдгээр цэгүүд дэх өргөтгөсөн худалдаа 11.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 88046551, 88046552, 88046553 дугаарын утсанд хандан нөөцийн махтай холбоотой аливаа мэдээллийг лавлах, санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэнэ.
У.БОЛОР