Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулаад гуравхан жилийн нүүрийг үзэж буй “Critics" Choice TV Awards” энэ сарын 10-нд Лос-Анжелосын Беверли-Хилз зочид буудалд болжээ. Нэрт инээдмийн жүжигчин Риттагийн хөтөлсөн энэ удаагийн наадамд шилдэг цуврал киногоор зохиолч, продьюссор Дэвид Бэиоффын “Game of Thrones" кино шалгарсан бол телевизийн шилдэг инээдмийн цувралаар Марк Кендровскийгийн “The Big Bang Theory" шалгарчээ.
Дөнгөж гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ч Америкийн урлагийн ертөнцийн нөлөө бүхий, нэр хүндтэй наадмуудын тоонд орох болсон “Critics" Choice TV Awards”-т өнгөрсөн жил найруулагч Ховард Гордоны “Homeland” шилдэг киногоор тодорч байсан юм.
Энэ жилийн наадмын шагналтнуудыг танилцуулъя.
- Шилдэг цуврал кино: "Game of Thrones”
- Цуврал киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Bryan Cranston, "Breaking Bad"
- Цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Tatiana Maslany, "Orphan Black"
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Michael Cudlitz, "Southland"
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Monica Potter, "Parenthood"
- Шилдэг инээдмийн цуврал: "The Big Bang Theory"
- Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Louis C.K., "Louie"
- Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Julia Louis-Dreyfus, "Veep"
- Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүр: Simon Helberg, "The Big Bang Theory"
- Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүр: Kaley Cuoco, "The Big Bang Theory"
- Шилдэг ток шоу : "The Daily Show with Jon Stewart"
- Шилдэг хүүхдийн цуврал: "Archer" нар тус тус тодорчээ.