&#34Дүнжингарав&#34 үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

&#34Дүнжингарав&#34 үүдээ нээлээ


1008 лам нийт түрээслэгч нарт хандан хишиг буяны даллага авахуулах Баяннамсрай хурж байна.

1008 лам, Гадаа талбайн гайхалтай шоу тоглолт энэ бол Дүнжингарав худалдааны төв албан ёсны нээлт.

Монголдоо хамгийн томд тооцогдох, бүх төрлийн хүнс, бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний цог­цолбор болон сүндэрлэсэн “Дүнжингарав” худалдааны төв зуны дунд шар морин сарын шинийн гурваны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу өчигдөр албан ёсоор нээлтээ худалдааны төвийн ерөнхий захирал Л.Чимгээ мэндчилгээ дэв­шүүлсэнээр эхэлсэн юм.

Тууз хайчлах ёслолд “Дүнжингарав” худалдааны төвийн ерөнхий захирал Л.Чимгээ, гүйцэтгэх за­хирал Б.Оюунчимэг, олим­­пийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба болон үйл ажиллагааны захирал В.Үнэнбат, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нарын хүмүүс оролцсон.


Хамгийн олон лам ном хурав

Тус худал­дааны тө­вийн нээлтийн ёслолын ажил­лагаа өдөр, орой гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байлаа.

Эхнийх нь буюу өд­рийн хэсгээр 1008 лам тү­рээслэгчдэд зориулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хишиг буяны даллага авахуулах “Баян Намсрай” ном хурсан юм. Энэ үйл ажиллагаанд зөвхөн түрээс­лэгчид бус өндөр настнууд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж, хамтдаа даган баяссан.

Ер нь Монголд ийм олон лам зэрэг ном хурж байсан түүх тун цөөн. Харин 2008 оны наймдугаар сарын 8-ны гурван найм давхацсан өдөр тус худалдааны төвийнхөн мөн л 1008 ламаар ном ху­руулж байсан гэнэ.

Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд сүүлийн жилүүдэд болоогүй маш том шоу боллоо

Сонгуулийн хуульд өөрч­лөлт орсноос хойш сүүлийн хэдэн жилд задгай талбайн том шоу тоглолт бараг зохиогдож байгаагүй гэхэд хилсдэхгүй.

“Цэргийн бодол”, “Аав­даа би хайртай”, “Ну­лимсаа тэвчье”, “Зураг шиг бүсгүй” зэрэг гайхал­тай сайхан дуу­гаараа ард түмнийхээ зүрхэнд хо­ногш­сон “Хурд” хамтлагийн хувьд ч 2005 оноос хойш буюу сүүлийн найман жилд гадаа талбайд тоглолт хийж байгаагүй бөгөөд “Дүнжингарав” худалдааны төвийн нээл­тийн ажиллагаанд зориулж “Хурд” хамтлаг өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулсан. Үүнээс гадна “Татар”, “Киви”, “Шанз-3” хамтлагийнхан цугласан олонд ая дуугаа өргөсөн. Үдшийн 20.00-23.00 цаг хүртэл үргэлжилсэн энэ тоглолт үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй юм.

Үнэхээр зай талбай ихтэй, саруулхан том учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан ирж салхилангаа хайртай хамтлагийнхаа дуртай дууг сонсож, дагаж дуулан дүнжингарав худалдааны төвийн нээлтийн шоуг тоглолтонд үнэхээр ам сайтай байсан. Тоглолтын Ер нь ойрын үед болоогүй нүсэр хэмжээний, энэ зуны анхны рок, поп тоглолтыг тус худалдааны төвийнхөн ард түмэндээ өргөн барьж чадлаа.

Дүнжингарав худалдааны төвийн ерөнхий захирал Л.Чимгээ үг хэлж байна


“Дүнжингарав” өчигдрөөс бүрэн нээгдлээ

“Дүнжингарав” худал­дааны төвийн ашиг­лалтад орсон D1, B2 байгуу­лам­жуудыг энэ оны тавдугаар сарын 21-нд улсын комисс хүлээн авчээ.

Улсын комисс хүлээн авснаас хойш худалдааны төвд үзэсгэлэн худалдаа яваг­даж, хүмүүс ч өргөнөөр хамрагдсан юм. Тус төв нээгдсэнээр хүний хэрэгцээг бүрэн хангасан худалдаа, үйлчилгээний цогцолбор олон улсын стандартад ямар­хуу байдаг вэ гэдгийг монголчуудад жинхэнэ ут­гаар нь мэдрүүлсэн гэхэд болно.

Харин өчигдрөөс ал­бан ёсоор нээлтээ хийж, ху­далдаа, үйлчилгээнийхээ чиг­­лэлээр үйл ажиллагаагаа жигд­рүүлж эхэллээ.

Тус төв долоо хоногийн даваагаас бусад өдрүүдэд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна.

Нэг дор 1000 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай олон үндэстний хоол­ны газартай, харин В2 буюу худалдаа, үйлчилгээний төв нь 1092 павильонтой юм байна. Хүнс, барилга, бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүн гэсэн ху­далдаа, үйлчилгээний чиг­лэлээр үйл ажиллагаа явуу­лна.

Түрээсийн хөнгөлөлт заралжээ

сүүлийн 1 сар зай талбай сонирхож байгаа хүмүүс үнэхээр ихэссэн бөгөөд борлуулалт үнэхээр ачаалалттай байгааг бид тооцон хүрэлцэн ирсэн зочдод тухлан суух амралтын хэсэг гаргаж үнэгүй бүх төрлийн кофегоор үйлчилж байна.
Та манай дээр лангуу түрээслэхийн зарим нэг давуу талуудыг дурдвал: Павильон дотороо бараагаа хад­галах агуулахтай.

Бусад захуудыг бодвол битүү худалдааны төв учир өвлийн хүйтэнд даарах, зун халууцах зэрэг зовлон үзэхгүй.

Түүнчлэн орчин үеийн стандартад нийцсэн цэвэр, тохилог орчинтой, нийтлэг үйлчилгээ үнэ төлбөргүй, түрээслэгчид даатгалд хам­рагддаг гээд давуу талуудыг тоочвол их.

Сонголтын хувьд 6м.кв, 9м.кв гэсэн павильонууд бий. Ийм хэм­жээний талбайтай агуу­лахтай павильон сарын 1.5 сая, агуулахгүй бол 1.2 сая төгрөгийн түрээстэй. Агуулах нь павильоныхоо дээд хэсэгт байрлах бөгөөд нэг тонн хүртэлх жинтэй бараа хадгалах хүчин ча­далтай.

Харин 9м.кв агуу­лахтай павильон сарын 2 сая таван зуун мянган төгрөгийн түрээстэй. Одоогоор агуулахгүй па­ви­льонууд нь дууссан.

Түрээсийн хөнгөлөлтийн хувьд өчигдрийг хүртэл павильоны түрээ­сийн эхний гурван сарын төл­бөрийг 50 хувь хөн­гөл­өлттэй байсан харин өчигд­рөөс эх­лэн долоо хоногийн хуга­цаанд 40 хувь, дараагийн долоо хоногт 30 хувь, тэгээд нэг долоо хоногийн хугацаанд 20 хувийн урамшуулал зарласан байгаа.


Худалдааны төвийн аюулгүй байдалд нэлээд анхаарчээ

Худалдаа үйлчилгээний тө­вүүдийн олон улсын стан­дартад хэд хэдэн шалгуур байдаг. Аливаа төвүүдэд очиход доторх багтаамжид нь нийцсэн авто машины зогсоолтой байх ёстой аж.

“Дүнжингарав” худал­дааны төвийн ашиг­лалтад орсон хэсгүүд 25 мянган м.кв талбайтай, 5000 авто машины зогсоолтой. Тус төв хамгийн дээд хүчин чадлаараа ажиллавал нэг дор 75-100 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай.

Хамгийн гол нь үйлч­лүүлэгчид манай төвд ирээд авто машинаа зогсоолд тавихад ард нь өөр машин хаачих вий, эсвэл хэн нэгэн хашлага давуулж, зам хөндөлсүүлэн машинаа тавих вий гэж санаа зо­вох зүйлгүй. Яагаад гэвэл энд хангалттай хэмжээний зогсоол бий. Яг ийм үйл­чилгээ манай ихэнх худал­дааны төвүүдэд дутагддаг билээ.

Одоогийн байдлаар “Дүн­жингарав” худалдааны тө­вийн авто машины зогсоол дээр хүмүүс машинаа үнэ төлбөргүй байршуулах боломжтой. Харин яваандаа тус төв олон улсын авто машины зогсоолын сис­темийг нэвтрүүлэх юм байна. Энэ нь картаар машинаа тавьж, орох, гарах цагаа бүртгүүлэх систем юм.

Ер нь нэг дор 75-100 мянган хүнд зэрэг үйлчилнэ гэдэг томоохон хүчин чадал. Тиймээс ийм олон хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр бодолцож үзэх хэрэгтэй.

Манай худалдааны төвийн ашиглалтад орсон 15000 м.кв талбайтай хэсэгт Монгол Улсын стандартаар 35 ширхэг га­лын гидрат байх ёстой. “Дүнжингарав” худалдааны төвийн энэ хэсэгт нэг гидратаас дөрвөн хоолой гарах боломжтой 70 ширхэг галын гидрат суурилуулсан нь хэрвээ гал гарсан тохиолдолд гал сөнөөгчид шууд залгаад усаа авч, энгийнээс хэд дахин хурдан хугацаанд галыг унтраах боломжтой гэсэн үг.

Түүнчлэн аваарын гар­цуудыг маш сайн тэм­дэг­лэж өгсөн, заавар заалт нь тодорхой байгаа учраас хэн ч төөрч будлихгүй.

Эд­гээр тэмдэг, тэмдэг­лэгээг мөн л олон улсын стандартаар хийгдсэн. Аюулын гарц буюу том хаалга урд, хойд хоёр хэсэгт нийт зургаа байгаа болохоор чихэлдэж, дарагдах магад­лал ч бага.

Мөн хүнсний аюулгүй байдалд ч сайтар анхаарч МХЕГ-тай хамтарч, хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллана гэж байсан юм.
Манай ихэнх захууд гурил, будаа, мах, ногоо нь нэг дор холилдсон, ша­лаараа зарж байгаа хүнсээ тавьчихсан, бохир орчинд худалдаа эрхэлдэг.

Харин “Дүнжингарав” худалдааны төвийн хувьд хүнсний хэсэгтээ тусгайлсан павильон гаргаж, мах, ногоо, гурил, будаа гэж ангилан, цэвэр, тохилог ор­чинд нь дээд зэргээр анхаарна.

“Дүнжингарав” ху­дал­дааны төв гадаад то­хи­жилтдоо ч анхаарч ажил­лаж байгаа юм байна. Удахгүй энд усан сан, цэцэр­лэгжүүлэлт хийгдэх гэнэ. Тэд баруун талын төмөр замын гарам, Баянмонгол хорооллын 1.6 км замыг өөрсдийн хөрөн­гөөр тавьсан байна. Үүнээс цааш Улиастайн гүүр хүр­тэлх замыг улсаас хийхээр тө­лөвлөгөөнд орсон байгаа.

Үнэхээр “Дүнжингарав” цогцолбор аюулгүй байд­лаараа дэлхийн жишигт нийц­сэн худалдааны төв болж чадсан гэдгийг дахин дуулгахад таатай байна.


Үйлчилгээний төв 6 км-т үргэлжилнэ

Энэ бол “Дүнжингарав” худалдаа, үйлчилгээний цогцолбор төвийн дөнгөж эхний хэсэг гэнэ. Цаашид энэ төсөл үргэлжилж, D2, B3, C1, C2, гаалийн баталгаат агуулах ашиглалтад орно. Ингэснээр өдгөө 5000 авто машины зогсоолтой байгаа бол нийтдээ 35 мянган машины зогсоолтой болж өргөжих болно.

Тус төв цаашид “Наран­туул” худалдааны төвийн урд уулзвараас Улиас­тайн гүүр хүртэл нийт зургаан км үргэлжлэх маш том худалдаа үйлчилгээний цогцолбор болох төлөв­лө­гөөтэй.

Энд зөвхөн худалдаа, үйлчилгээний төв байгаад зогсохгүй орон нутгийн тээврийн товчоо, гаалийн баталгаат агуулах, олон улсын жишигт нийц­сэн зочид буудал, үзвэр, үйл­чил­гээний төв баригдана.
Ерөнхийдөө тодорхой хэдэн жи­лийн дараа гэхэд Монгол Улсын худалдаа үйлчил­гээний төв энэ хэсэгт төв­лөрөх болно. Тэгэхээр одоо орж байгаа байгууламжууд маань манай нийт төслийн дөнгөж эхний хэсэг нь л ашиглалтанд орж байгаа юм.

“Дүнжингарав” цогцол­бор бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлсэн тэр цагт Монгол Улсын худалдаа, үйлчилгээний салбар Ази­даа төдийгүй дэлхийн жи­шигт нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийт хэрэглэгч, үйлчлүүлэг, түрээслэгч та бүхэндээ хүргэж ажиллана гэдгийг хэлэх байна.

Эргэн нэгдсэн “Татар” хамтлаг сүүлийн жилүүдэд гараагүй том тайз болох Дүнжингарав худалдааны төвийн албан ёсны нээлтийн шоу тоглолт дээр.

Гадаа талбайн шоу тоглолт


“Хурд” хамтлаг Дүнжингарав худалдааны төвийн албан ёсны нээлтэд бүтэн хэмжээний тоглолт тавилаа.


“Киви” хамтлаг Дүнжингарав худалдааны төвийн нээлтэд


Нээлтийн ажиллагаанд иргэд


Салют буудах ёслол


Шоу тоглолт


Тууз хайчлах ёслол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж