Цахилгааны саатал гаргахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Цахилгааны саатал гаргахгүй байхыг анхаарууллаа

Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам зэрэг улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд болох гэж байгаатай холбогдуулан шорооны болон агаарын шугамын ойролцоо ажил гүйцэтгэж байгаа иргэн, байгууллагуудыг  цахилгааны саатал гаргахгүй байхыг  Улаанбаатар сүлжээ ХК-иас анхааруулж байна. Учир нь Нийслэлийн хэмжээнд барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь цахилгаан шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал их байгаа.

Жишээлбэл, энэ сарын 10-нд ХУД-ийн III хороо, “Маршал таун” хотхоны урд хэсэгт барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа “Засагт хаан” ХХК нь ЦДҮС ТӨХК-ийн эзэмшлийн 110 кВ-ын агаарын шугамыг механизмаар шүргэснээс цахилгаан сүлжээнд томоохон гэмтэл гарч, хотын тал хэсэг цахилгаангүй болсон. Мөн Зуунмод, Гоодойн зусланд иргэдийн хувийн эзэмшлийн цахилгааны шугам тоноглол төмөр бетон хөлгүй, намгийн хамгаалалтгүй зэрэг наад захын ашиглалтын шаардлага хангаагүйгээс мал, амьтан осолдсон ноцтой зөрчил удаа дараа гарсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж