ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академид суралцдаг монгол залуус нуурын эрэгт дээд курсийнхнээ үдэж өгөхөөр сууцгааж байжээ. Живж байсан залуугийн эхнэр орос бүсгүй амь аварч туслахыг гуйн нуурын эргээр гүйж байсан ч оросууд нэг их тоосон шинжгүй байж. Нуур руу Э.Бөхбатын хамт мөн тус академид суралцдаг Д.Ганзориг, н.Солонго нар үсрэн оржээ. 30-аад метрийн гүнд живж явсан залууд Э.Бөхбат хүрч чадсан байна. Түүнийг үүрэн сэлж явахдаа Э.Бөхбатын шөрмөс нь татаж өөрөө хамт живэх шахжээ. Эргээс 10 метрийн зайд усан дотор Д.Ганзориг н.Солонго нар хүлээж байсан тул хүч сэлбэн орос залуу амь аврагджээ.
Живж явсан орос залуу, түүний эхнэр найз нөхөд нь “Баярлалаа монголчууд аа” гэж хэлээд явсан байна. Монгол залуус хожим сэхээ орж амийг нь аварсан орос залуутай зургаа татуулахаар хайсан боловч олдоогүй ажээ. Оросууд монголчуудтай харьцуулшгүй усч боловч орос залуу халамцуу байснаас эндэгдэл гарсан бололтой.
Хүний амь эрсдэж байхад монгол хүн хэнэггүй царайлаад сууж чадахгүй юм билээ гэж монгол залуус ярьж байна. Энэ явдлын тухай хэвлэлд мэдээлнэ гэхэд Э.Бөхбат ихэд санаа нь зовж, “ Нээг их битгий дөвийлгөөрэй. Энэ бол зүгээр л монгол хүний л хүнлэг нинжин сэтгэл шүү дээ. Бидний оронд хэн ч байсан ингэх л байсан” гэж байлаа. Миний бие түүнтэй мессэнжэрээр харилцаж энэ мэдээллийг авсан болно.
Э.Бөхбат ЦЕГ-ын захиалгаар ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид Удирдлагын менежерээр сурч байгаа юм байна.