ГХЯ-наас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд зургадугаар сарын 14-16-ны хооронд суугаа орныхоо Элчин сайдын яам, Консулын газарт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа оролцон саналаа өгөх юм. Дээрх үйл явдалтай холбоотойгоор маргааш 11.00 цагт Гадаад харилцааны яаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар оролцож гадаад дахь монголчуудын саналыг авах бэлтгэл хэрхэн хангагдсан талаарх мэдээллийг өгөх аж.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээгээр энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 сонгогч саналаа өгөхөөр бүртгэлээ хийлгэж,  саналын хуудсыг хэвлүүлэхдээ таван хувийн нөөцтэйгээр хэвлэн дугтуйнд битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт салбар комисс руу илгээсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж