Т-Батаар байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Т-Батаар байртай боллоо

Лениний музейн өмчлөлийн маргааныг
шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 
болж, удтал үргэлжилсэн маргааныг  шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн
Лениний музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэж үзэн, МАН-ын
ашиглагч тал байх эрхийг цуцалжээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанд музейн
ашиглагч тал буюу шүүх хурлын хариуцагч тал болох Монгол Ардын намаас
төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ч шүүх хуралдаан үргэлжилсэн юм. Учир нь
МАН-ын төлөөлөгч олон удаагийн хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшилж
байсан тул шүүх бүрэлдэхүүн энэ удаагийн хуралдааныг хойшлуулахгүй
байхаар шийджээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж