Эрчүүдийн талаархи таны мэдэхгүй зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн талаархи таны мэдэхгүй зүйлс

Эрчүүд гэж хэн бэ?
Энэ асуултыг тойрсон яриа улам газар авсаар байна. Гэвч эдгээр яриа нь бүгд хий хоосон зүйл бөгөөд тэдний талаар буруу ойлголт төрүүлж байдаг юм. Тэдний талаар хамгийн их зүйл мэдэх хүмүүс бол эхнэрүүд бөгөөд тэд ихэнхдээ сайн зөвлөгчид байдаг.

Эрчүүд сэтгэлийн хөдөлгөөн багатай гэжүү ?
Та үүнд гайхаж байж мэдэх юм. Гэвч эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй аж. Яагаад гэжүү ? Эмэгтэй хүнтэй адилгүй эр хүн тэр бүр сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй. Тэд гаднаа хүрэл царай гаргадаг ч дотроо маш гүн гүнзгий хүлээж авдаг байна. Тэдний үнэн сэтгэлийг мэдэхийн тулд дотроо хадгалж буй сэтгэл хөдлөлийг нь  ил гаргаж чадах эсэх нь эмэгтэйчүүдээс ихээхэн шалтгаалдаг аж.

Эрчүүдэд ганц боддог зүйл нь секс.
Тиймээ. Эрчүүдийн хувьд секс хамгийн чухал. Энэ бол тэдний талаархи эмэгтэйчүүдийн төсөөлөл. Магадгүй эмэгтэйчүүдэд ингэж бодох нь таалагддаг байх. Гэвч таны мэддэггүй нэг зүйл бол эр хүн хайртдаа хичнээн л бол хичнээн удаан хугацаагаар үнэнч тууштай байдаг чанар юм. Сексийн тухайд бол энэ нь хэт баригдмал төсөөлөл аж. Дараагийн удаа та хайртынхаа сексийн үед давуу эрхтэй байгаа эсэхийг нь ажигла. Тэр өөрөөс чинь секс зөгнөлийнх нь эзэн байхыг л хүсч байгаа.

Түүний хувьд ажил нь бүх зүйл.
Ихэнх эрчүүдийн хувьд ажлаас үүсэх дарамт хоёр зүйлтэй холбоотой. Ямар нэгэн зүйлээс үр дүнг нь харах хүсэл. Гэр бүлээ авч явах. Гэвч үүрэг хариуцлага бол бие хүн байхтай адилгүй. Түүний хийдэг ажил түүний хэн гэдгийг илэрхийлж чадахгүй. Эмэгтэйчүүдэд ч мөн ялгаагүй. Соёлын хувьд тэднийг ажил мэргэжлээр нь тодорхойлох нь бий. Гэвч тэднийг тодорхойлж байдаг зүйлийг олж харахад бэрх. Тэдэнтэй сонирхдог зүйлийнх нь талаар ярилцах нь тэднийг ойлгох энгийн арга байж мэдэх юм.

Эрчүүд бол ховор заяат төрөлтнүүд

“Эрчүүд бол төрөлхийн сул дорой амьтад”гэдэг суртал эр хүйстнийг алдаршуулсан юм. Үүний золиос нь эмэгтэйчүүд бөгөөд энэ санаа нь харин ч тэдний талаархи ойлголтыг  өөрчилсөн байна. Юу гэвэл  эрчүүд ховор заяат төрөлтнүүд биш. Хэрэв эмэгтэй хүн дээрэнгүй зангаа татвал эр хүнээс ихийг  авч чадна.  Таван настай  эрэгтэй хүүхдийн төсөөлөл эсвэл хуучин найз залуугынхаа өөрийг чинь хэрхэн эргүүлж байсныг сана. Эр хүнийг өөрөөсөө дээгүүр тавьснаар талархлыг нь та тэр дороо хүртэхгүй ч түүнийг жинхэнэ эр хүн болоход нь туслах юм. 

Эрчүүд найзалж нөхөрлөх дургүй.
Цаг үргэлж хатуу ширүүн байх шаардлагаар тэд илүү хүчтэй, хурц зан араншинтай байдаг. Нялуун зан гаргахаас зайлсхийж,  хайр халамжаа тэр бүр ил гаргадаггүй нь бусадтай харилцах харьцаанд нь хор учруулдаг аж. Эр хүнийг хайр сэтгэлээ илчлэхдээ дуугаа хурааж эсвэл булзааруулж тоглоом шоглоом болгоод өнгөрч байсантай таарч байсан уу? Эцэстээ энэ бүхэн нь эрчүүдийн дотно харьцааг үгүй хийдэг юм. Тэд өөрсдийн эрх чөлөө, бие даасан байдлаар бахархдаг мэт харагддаг ч тэд сэтгэлдээ үнэнч зан чанарыг дээдэлдэг.

Эрчүүд ярилцах дургүй.
Бүсгүй та эр хүнээс аль нэг тийш явья гэж асууж зүрхлэх үү? Эрчүүд эмэгтэй хүн үнэнч байдалд хэрхэн хандахыг нь харж ажиглаж байдаг. Цаг хугацаа биднийг анзаараагүй байхад урсан өнгөрдөг.  Эрчүүдийн маш сонирхолтой. Хэрэв та түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа ойлгуулж чадвал тэр тантай илүү нээлттэй байж чадна.

Тэд эмэгтэйчүүдийн гадаад төрхөнд унаж үхдэг.
Үгүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн анзаарахгүй өнгөрөх аргагүй зүйл ч энэ нь зөвхөн өнгөц дүгнэлт юм. Тэдний сэтгэл зүрхэнд хамгийн ойр очдог зүйл бол урам зориг юм. Эмэгтэй хүн хурц оюун ухаантай, гайхалтай наргианч, сэтгэл татам бол тэд гарцаагүй бууж өгнө.

Эрчүүд юунд ч санаа тавьдаггүй.
Юу ч тэднийг балмагдуулдаггүй. Эрчүүд уужуу тайван, өөртөө итгэлтэй, бас хөгжилтэй. Үнэндээ тэд олон зүйлд санаа тавьдаг. Түүний унжсан гэдсийг хатгаад авах, хамтрагчынх нь егөөдөл гээд юуг ч тэд анзааралгүй өнгөрөөхгүй. Тэд үүнийг маш хүндээр тусгаж авдаг. Судалгаанаас харахад эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол амиа хорлох оролдлого их хийдэг аж. Тэднийг болчимгүй үйдлээс аврахын тулд эмзэг гэдгийг нь ойлгох хэрэгтэй.

Эрчүүд шүүмжлэлд дургүй.

Шүүмжлэлд тэд эмэгтэйчүүдтэй адилхан ханддаг нь шүүмжлэлд эмзэг байдагтай холбоотой. Эмэгтэйчүүд эргэн тойрондоо болж буй зүйлсийн талаар ярьж өөрсдийнхөө бодлыг нэмэрлэж хачирладаг. Заримдаа хайртай хүнээ гомдоох эрсдэл бас бий. Хамгийн хачирхалтай нь эдгээр яриа үнэний ортой болоход бусдын анхаарлыг татдаг. Хосуудын хувьд санаа зовохоор асуудал биш гэж үзэх нь дээр.

Эрчүүд эмэгтэйчүүдээс өөр.
Тиймээ. Хүү чинь морь уралдуулж, машинаар тоглож байхад охин хүүхэлдэйгээ хувцаслаж байгаа биз дээ. Хэнд хамаатай юм бэ гэж та бодож байгаа байх.  Гэхдээ амьдрал дээр хамаатай. Хүүхэд чинь бусадтай адил уу? Эсвэл өөр хүмүүжилтэй байна уу? Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй юу? Хүүхэдтэй хэрхэн харьцаж байгааг нь ажиглах  томчуудыг таних нэг арга. Энэ бол та хүүгийнхээ өөртөө хэт итгэлтэй байдлыг нь өөгшүүлдэггүй мөн өөрийг чинь гомдоодог нөхрийнхөө занг “ Эрчүүд иймээс хойш” гэж зөвтгөдөггүйтэй адил юм.  
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж