
Шав тавих үеэр 8 дугаар хорооны оршин суугч Х.Лхагвасүрэн гуайтай цөөн хором ярилцав.
-Та энэ хорооны оршин суугч хүний хувьд төслийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эгч нь гурван хүүтэй. Манайх эндээ амьдраад олон жил болжээ. Гурван хүү маань энэ буурин дээр өсч өдий болсон, одоо ч эндээсээ нүүлгүйгээр орон сууцанд амьдрах болж байгаадаа туйлын баяртай байна. Хүний өссөн, төрсөн газар гэдэг ондоо байдаг шүү дээ. Тийм болохоор эгч нь маш их талархан хүлээж авч байгаа. Төслийг би анхнаас нь сонирхож анхааралтай ажиглаж байсан.
-Та ямар хэмжээний газартай вэ. Төсөл хэрэгжүүлэх компанитай санасан хэмжээндээ тохиролцож чадав уу?
-Эгч нь зүгээр суудаггүй хүн л дээ. Их, бага хэмжээний үйлчилгээний обьект, үл хөдлөх хөрөнгө бүхий 1 га орчим газартай. Төсөл хэрэгжүүлэгч компаниас манайд хангалттай санал тавьсны дагуу бид тохиролцож чадсан. Яагаад гэхээр би түрүүн хэлсэн, бид амьдарч байсан газартаа цаашид бүр тохилог орон сууцанд амьдрахаар боллоо. Газраа хангалттай үнэлж, үл хөдлөх хөрөнгөөр солих гэрээг амжилттай хийлээ. Анх бидэнд газрыг улсаас үнэгүй хувьчилж өгсөн. Гэтэл одоо үнэгүй авсан газраараа шинэ байр авахаар гэрээ хийлээ. Үүнээс илүү бид яаж баярлах билээ. Муу хэлэх нь битгий хэл илүү шунавал алдас болно дүү минь, газраа байраар сольж орно чинээ бодож төсөөлж байсангүй. Маш их баярлаж байна даа. Зарим хүмүүс элдэв юм ярих л юм. Хүн өөрөө хүсээд ахуй амьдралаа өөд татья гэвэл сайхан зүйлд хүрч болдгийн жишээ гэвэл эгч нь байна даа гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.