Snoop Dogg-ийн шинэ уран бүтээл

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Snoop Dogg-ийн шинэ уран бүтээл

Америкийн шилдэг реппер, өдгөө 41 настай “Snoop Dogg” ээлжит шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэж эхлээд байна. Түүний шинэ уран бүтээл “Let the Bass Go” алдарт DreamWorks-ийн удахгүй үзэгчдийн хүртээл болох “Turbo” хэмээх хүүхэлдэйн киноны дуу аж.

Найруулагч Дэвид Соурений энэхүү уран бүтээлд Snoop Dogg өөрөө мөн дуу оруулж байгаагаас гадна Райан Рейнольдс, Пол Жаммати, Мишель Родригес нарын жүжигчид мөн хамтран ажиллажээ. Кино ирэх сарын 17-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.

Snoop Dogg-ийн хувьд сүүлийн үед “Let the Bass Go”-аас гадна “Scary Movie 5”, “High School 2” зэрэг кинонд ажиллаж байгаа юм байна. Тэрээр хамгийн сүүлд гаргасан “Reincarnated” цомгоо өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн худалдаанд гаргасан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж