Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс Монгол улсад хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 90, Стандартчиллын 60, Сорьцын 50 жилийн ойг угтаж зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд ээлжит сургалт, сурталчилгааны ажлыг явууллаа. Энэ удаагийн сургалтаар Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтүүдийг оролцуулан “Ундны усны хууль эрхзүй, чанар стандарт” сэдвээр Баян-Өндөр сумын хэмжээнд ундны ус олборлон ашиглаж, түгээх үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд зохион байгуулав.
Сургалтаар “Баатар” богино хэмжээний сурталчилгааны материалыг үзүүлж, салбарын болон хэлтсийн үйл ажиллагааг сурталчилан, “Хот суурин газарт ундны ус түгээх цэгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5775 : 2007”, Ундны ус MNS 900 : 2010 стандартууд, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ундны усны чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Сургалтын эцэст ундны усны чанар аюулгүй байдлын хяналт, стандартын мөрдөлтийн байдлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.