П.Өлзийсайханыг цагдан хорих хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

П.Өлзийсайханыг цагдан хорих хугацааг сунгажээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхлээд байгаа. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсээс баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд цагдан хорих хугацаа энэ сарын 6-нд дуусах байсан ч нарийвчлан байцаан, шалгах шаардлагатай гэж үзсэн тул хорих хугацааг сунгаад байгаа аж.

Эх сурвалжийн мэдэээлж буйгаар П.Өлзийсайханыг мөн албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг дарамтлан биед нь халдаж гэмтээсэн гэх хэрэгт голчлон буруутгаж байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж