Нүүрсний орлого 43,4 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний орлого 43,4 хувиар буурчээ


Үндэсний
статистикийн хорооны мэдээгээр Монгол улс энэ оны эхний таван сард
зургаан сая 331 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн
үетэй харьцуулахад экспортын хэмжээ 12,9 хувиар буурсан байна. Харин
экспортын үнийн хувьд 43,4 хувиар буурчээ. Эхний таван сард коксжих
нүүрсний экспортоос 448,6 сая долларын орлого олсон бол өнгөрсөн оны
эхний таван сард 793,1 сая долларын орлого олж байжээ. Зөвхөн тавдугаар
сард нүүрсний экспортын биет хэмжээ 30 гаруй хувиар буурсан байхад үнийн
дүн нь 48,5 хувиар буурсан байна. Коксжих нүүрсний орлого ингэж буурсан
нь коксжих нүүрсний үнийн уналттай шууд холбоотой юм.

Манай улс
энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Эхний таван сарын
байдлаар дөнгөж 6,3 сая тонныг экспортолсон нь 21 хувийн гүйцэтгэлтэй
байгаа юм.

Харин төмрийн хүдрийн орлого 56 хувиар нэмэгджээ.
Эхний таван сард 2,3 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны
мөн үеэс 2,6 хувиар ялимгүй буурсан үзүүлэлт юм. Харин экспортын орлого
262,4 сая доллар болж, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөн байна. 2012
оны эхний 5 сард 168,2 сая долларыг төмрийн хүдрийн экспортоос олж
байжээ.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж