Шүүх хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Шүүх хуралдаан завсарлалаа

Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд  тов ёсоор 13.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд музейн ашиглагч тал буюу шүүх хурлын хариуцагч тал гэгдэх Монгол Ардын намаас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ч шүүх хуралдаан үргэлжилж байгаа юм. Учир нь олон удаагийн хурал МАН-ын хариуцсан төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан тул энэ удаа шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. 

Одоогоор шүүх хурал түр завсарлаад байна.

Төрийн өмчийн хороо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалт ёсоор ашиглахын тулд 1997 оны шүүхийн шийдвэрүүдийг эргэн нягтлуулахаар ийнхүү шүүхэд хандаад буй юм. Тодруулбал, тухайн үеийн шүүхийн шийдвэрээр МАН-ыг музейн ашиглагч тал гэж үзсэн байдаг.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж