Хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуул | News.MN

Хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуул

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуул

Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийг бүр багаас нь тухайлбал 3 настайгаас нь эхлэн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх талаар сургах нь илүү үр дүнтэй байдаг байна. Учир нь хүүхэд энэ насандаа хүүхэд ухаан орж эхэлдэг аж. Та хүүхдээ багаас нь  хүссэн бүхнээ хуруугаараа заагаад л авч болдог юм гэсэн буруу сэтгэлгээнд огтхон ч суралцуулж болохгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийг халаасны мөнгөний тусламжтайгаар ойлгуулж, мэдрүүлж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдэд халаасны мөнгийг тогтмол өгч, мөнгөө хэрхэн хэрэгцээтэй зүйлдээ зөв зохистой захиран зарцуулах талаар зааж, зөвлөж байх хэрэгтэй юм. Харин халаасны мөнгө гэж юу вэ? Хэзээнээс энэ мөнгийг хүүхэддээ өгч эхлэх нь зүйтэй вэ? Судлаачдын үзэж байгаагаар хүүхэд 3 настайгаасаа эхлэн мөнгийг эд бараа болон хоол хүнсээр сольж, үйлчлүүлж байгааг ойлгож эхэлдэг байна. Хэрвээ таны хүүхэд 10 нас хэдийн хүрсэн ч үеийн хүүхдүүдтэйгээ харьцуулахад халаасны мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулж чадахгүй байна гэдэг ирээдүйд бий болж болох бас нэгэн томоохон сул тал болох юм. Магадгүй таны хүүхэд энэ бүх зүйлд хараахан суралцах нас нь болоогүй гэж та бодож байвал энэ нь өрөөсгөл ойлголт юм. Багаасаа халаасны мөнгөө зөв зохистой зарцуулж сураагүй хүүхэд өсвөр насандаа илүү олон бэрхшээлтэй тулгардаг болох нь олон жилийн судалгаагаар харагджээ. Америкийн ихэнх эцэг эхчүүд үр хүүхэддээ халаасны мөнгийг нэг долоо хоногоор тооцож өгөх юм уу, нэг сараар нь өгч үүнийгээ жил ирэх тусам 50 цент юмуу 1 доллараар нэмж өгдөг байна. Энэ нь чи жилээс жилд өсөн том болж, том хүн шиг мөнгийг ухаалаг зарцуулж сурах хэрэгтэй гэсэн итгэлийг төрүүлдэг байна. Заримдаа эцэг эхчүүд үр хүүхдээ урамшуулах зорилгоор халаасны мөнгийг хангалттай хэмжээгээр өгөх үе байдаг. Энэ нь таны хүүхдэд юу юунаас илүү томоохон бэлэг болох бөгөөд энэ тохиолдолд тэд мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулах нь тодорхой юм. Үүгээр дамжуулан хүүхэд ямар их хөдөлмөрөөр халаасны мөнгө бүтдэг болохыг ойлгох болно. Гэхдээ та хүүхэддээ өрөөгөө цэвэрлэвэл, гэрийн даалгавараа хийвэл, хувцасаа угаах зэрэг хэвийн ажил хийвэл урамшууллын халаасны мөнгийг өгнө гэсэн буруу ойлголтыг огт төрүүлж болохгүй бөгөөд харин өөрөөр нь халаасны мөнгө олоход нь туслах хэрэгтэй. Эцэг эхчүүд заримдаа их ажлын ачааллаас болж хүүхэддээ амласан халаасны мөнгөө өгөхөө мартчихдаг. Хэрвээ та хүүхдээ санхүүгийн зөв тооцоотой амьдрахад суралцуулахаар зорьж байгаа бол та ч гэсэн хэлсэн ярьснаа хэзээ ч битгий мартаарай.  Та хүүхдээ юунд сонирхолтой, мөнгөө өөрт хэрэгцээтэй ямар зүйлд зарцуулж болохыг таамаглаж байж болох юм. Хүүхэд ямарваа нэг зүйл шинээр худалдаж авахаасаа өмнө боддог бөгөөд тухайлбал тэр өөрөө өөртөө хэрвээ энэ амтат шоколадыг худалдаж авахгүй бол дараа долоо хоногт үсэндээ гоё хавчаар худалдан авч чадах болно гэж бодоход хүргэх юм. Энэ нь тэднийг биеэ даасан, том хүн болоход нь тусалдаг. Мөн тухайн хүүхдийн хүйснээс шалтгаалан эцэг эхчүүд халаасны мөнгө харилцан адилгүй өгдөг болох нь судалгаагаар харагджээ. Өөрөөр хэлбэл охид хөвгүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр хэрэгцээ шаардлагатай болох нь харагджээ. Үүнийг бас халаасны мөнгө өгөхдөө тооцохоо битгий мартаарай. Гэхдээ ах дүү хоёрын хооронд ээж аав намайг түүнээс илүүд үзлээ, багад тооцлоо гэсэн ойлголтыг хэзээ ч төрүүлж болохгүй гэдгийг битгий мартаарай. Ингээд таны хайртай хүү охин чинь 3 настайгаасаа эхлэн яаж мөнгөө зөв зохистой захиран зарцуулах талаар хэнээс ч илүү мэдлэг чадвартай болж чадах юм.
Бэлтгэсэн Н. Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2010-06-07 202.72.246.130

халаасны мөнгө өгнө гэдэг санаа зүгээр л юм Хүүхдүүд зардлаа өөрсдлөө хянах чадвартай болох юм байна Манай том хүү мөнгө гуйдагдаг тэр нь заримдаа их санагдаад байдаг юм Өгөхгүй байхын арга байхгүй Дандаа өгөөд байх бас хүндрэлтэй байдаг тогтсон бага хэмжээний мөнгө өгөөд байвал зүгээр юм байна

Avatar

tuya 2010-06-07 182.160.50.57

7 honogt 1 udaa ogch bgaa ni ih yum eej aaw chini mongo oloh gej ih l zowj bgaa bh daa ogch chadahgui hun olon l bna sh dee chi etseg ehdee bayarlah heregtei jaalaa

Avatar

Зочин 2010-06-07 180.235.169.151

kk ma eej aav doloo honogt neg l udaa mungu ugdiishd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж