Опра Түүх, соёлын музейд хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Опра Түүх, соёлын музейд хандив өргөнө

Сая сая америкчуудын хүндлэлийг хүлээсэн телевизийн ток шоуны хатан хаан Опра Уинфри хүмүүнлэгийн үйлст харамгүй ханддаг нэгэн. Саяхан тэрбээр Америкийн алдарт Смитсонианы институтын дэргэдэх Африк, Америкийн үндэсний түүх соёлын музейд 12 сая ам.доллар хандивлахаар болсон тухай тус музейн удирдлага албан ёсоор мэдэгджээ.

Опра одоогоос зургаан жилийн өмнө мөн нэг сая ам.доллар хандивлаж байсан гэнэ. Музейн удирдлагын зүгээс Опрад талархал илэрхийлж, 350 суудалтай музейн театрыг Офра Уинфригийн нэрэмжит болгожээ. Энэ тухай Опра “Би Африк Америкийн түүхээр үнэхээр бахархдаг. Эх түүхээрээ бахархах энэ үзлийг бусдад ч гэсэн тараахыг хүсч байна. Бид түүх соёлоо хайрлан хамгаалах зайлшгүй шаардлагатай” гэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж