Хотын удирдлагууд Тэрэлжийн бэлчирт хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Хотын удирдлагууд Тэрэлжийн бэлчирт хуралдана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар  цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд ундны, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа юм. Тиймээс гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж