Засгийн газраас баталсан шинэ хуулийн дагуу ижил хүйстэн мэт зан, байдал гаргасан хувь хүнийг 5000 хүртэлх рубль /155 ам.доллар/, албан тушаалтныг үүнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох бөгөөд хуулийг зөрчсөн албан байгууллага, сургуулийг 500 мянга хүртэлх рублиэр торгох арга хэмжээ авах аж. Үүнээс өмнө ОХУ-ын Засгийн газраас шашны үзэл суртлыг доромжилсон хүнд гурав хүртэлх жилийн хорих ял оноох хууль баталсан байна.
ОХУ-д 1993 онд ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэргийн тооноос хассан боловч иргэдийн дунд ижил хүйстний эсрэг үзэл санаа хүчтэй байдаг байна. ОХУ-д сүүлд явуулсан судалгаагаар иргэдийн 50 хувь нь ижил хүйстнүүдийг энгийн иргэдтэй адил эрх эдлэхийг эсэргүүцдэг гэнэ.