УИХ-ын дарга орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга орон нутагт ажиллана

УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулган түр завсарласан энэ хугацаанд УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрбээр УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаар иргэд, олон нийтэд мэдээлж, тэдний санал, бодлыг сонсох юм.

УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын цаг үеийн ажлын явц байдал, төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэд сонгогчидтой уулзах юм. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү болон  албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид дагалдан ажиллах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж