УМБГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр даваа гаригийн 16.00 цагийн орчимд батлан даалтад гаргажээ. О.Эрдэнэсолонго нь дөрвөн өөр банкин дахь 26 дансаар дамжуулан 2009-2013 оны хооронд их хэмжээний мөнгөн дүн бүхий гүйлгээ хийсэн нь илэрсэн тул мөнгө угаасан хэрэгт сэжиглэн, УМБГ-аас баривчлан саатуулаад байсан билээ.
Д.ЖАРГАЛ