Хурц тод өнгө энэ зуны гоёл | News.MN

Хурц тод өнгө энэ зуны гоёл

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хурц тод өнгө энэ зуны гоёл

Эмэгтэй хvн єєрийн єє сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо vзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх.

Энэ зуны гоёл  хурц тод єнгєтэй байх бөгөөд  ногоон шар, ягаан, цайвар цэнхэр єнгє зонхилж буй хэмээн загварын ертєнцийнхєн тодорхойлж  байна. Нvvр будалтын хувьд ч дээрх єнгє моодонд орж буй аж.

Угаас будалт хийхэд бичигдээгvй дvрэм гэж хэлж болох нэг зvйл байдаг. Энэ бол нvдний тень тод байвал уруулын будаг бvдэг, уруулын будаг тод байвал нvднийх эсрэгээр байх ёстой. Мэдээж энд єнгєний зохицол байх хэрэгтэйг анхаараарай.

Одоо энэ зун ямар будалт хийвэл мэдрэмжтэйд тооцогдохыг дуулгая. Мэдээж нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод єнгє сонгох хэрэггvй. Угаас залуу бvсгvй будагтай, будаггvй гоо vзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны єнгєнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бєгєєс нvvр тань баг зvvчихсэн мэт хиймэл харагдана. Нvдэндээ тод єнгийн тень бvдэгхэн тvрхээд, сормуусаа vл ялиг будаж єгєєрэй. Харин уруулаа тод биш єнгєлєгчєєр єнгєлєєд л боллоо.

Ажил хэрэгч, эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жvжигчин мэт будаг тохирдоггvй. Тэдний будагны сонголт ерєнхийдєє арьсны єнгєтэй дvйцэхvйц байвал зvгээр. Энгэсэг дээрээ хацар єнгєлєгч vл ялиг тvрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нvдний будагны хувьд зовхиноос хємсєг хvртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бєгєєс нvдний шилтэй байгаагаас ялгаагvй. Харин уруулаа хvрээлэгчтэй уусахаар єнгєєр будаарай.

Этгээд содон эмэгтэй
Ийм зvйл хvсэгчдэд шивнэх vг байна. Энэ бол “Солонго” хэмээх будалтын тухай. Харин будалт зєвхєн охидод хамаарах юм шvv. “Солонго” нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар єнгє сонгох хэрэгтэй. Мєн цайвар ягаан, цайвар цэнхэр єнгє байна гэдгийг анхаараарай.

Зохиогчийн эрх: oogoooogoo.blog.banjig.net/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж