Орон сууцны зах зээлийн үнийн жишиг

Хуучирсан мэдээ: 2013.06.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны зах зээлийн үнийн жишиг

­­Хан-Уул, Баянзүрх дүүргүүд дэх барилгууд орон сууцны зах зээлийн үнийн жишиг болж байна.

Та орон сууц авахаар сонирхож байна уу?

Засгийн газрын 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн бодлогыг үндсэнд нь баталчихлаа. Банкуудад зээл олгох эрх нь аль хэдийнэ үүссэн. Энэ зээл ёсоор 20 жилийн хугацаатай урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөд 80 хүртэл метр квадрат бүхий орон сууцтай болох боломж бүрдэж байгаа юм. 2013 онд улсын хэмжээнд 28 мянган орон сууц ашиглалтад орно. Иймд олон мянган өрхөд байр сууцтай болох, хуучин орон сууцаа сайжруулах, томруулах боломж гарч ирж байгаа юм.


Ингэхэд яг одоо орон сууцны м/кв-ийн үнэ хэд байна вэ?

2008-2010 оны барилгын салбарын хямралын үеэр орон сууцны үнэ бага зэрэг буурсан боловч 2010 оны дундаас эхлэн эргээд аажмаар өсч эхэлсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2012 оны 4 дүгээр улирлаас орон сууцны үнэ дээд цэгтээ хүрээд байгаа. Барилгажилт хамгийн идэвхтэй явагдаж байгаа нь Хан-Уул, Баянзүрх дүүргүүд бөгөөд эдгээр дүүргүүд дэх барилгууд орон сууцны зах зээлийн үнийн жишиг болж байгаа юм.

Тухайлбал, өмнөх жилүүдтэй харьцуулахад Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шинээр ашиглалтад орсон байрны үнэ нэмэгджээ. Өндөр зэрэглэлийн орон сууцны м/кв-ийн үнэ 2 саяас дээр төгрөгийн ханштай байна. Хуучны гэгдэх байрнуудын үнэ тогтвортой байна. Энэ нь шинэ цагийн худалдан авагчид ая тух, аюулгүй байдал, чанарыг илүү эрхэмлэдэг болсны илрэл юм.

2011 он хүртэл орон сууцны үнэ жилд 40 орчим хувиар өссөн судалгаа байна.Үүнээс хойш эдийн засагчдын судалгаагаар хуучин орон сууц 5%, шинэ орон сууц харьцангуйгаар өндөр буюу 8-11% өссөн хандлага ажиглагдлаа.

Орон сууцны үнэ яагаад буурахгүй байна вэ? Цаашид өсөх үү, буурах уу, аль эсвэл тогтвортой байх уу?

Экспортоор оруулж ирж буй барилгын материалын үнэ буурахгүй байгаатай юун түрүүнд шууд холбоотой. Мөн газрын үнэлгээ нэмэгдсээр байна. Манай барилгын материалын үйлдвэрүүд хүчин чадлаа дээд зэргээр ашиглаад ч үүссэн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Цементийн хэд хэдэн үйлдвэрийн төсөл явагдаж байгаа ч ашиглалтад ортол багагүй хугацаа шаардах нь тодорхой байна. Иймд ойрын хэдэн жилдээ орон сууцны үнэ буурна гэсэн найдвар тун бага байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.

Үүнээс гадна эрх баригчдын зүгээс биокомбинатын хайрганы карьеруудыг хааснаас болж бетон зуурмаг, бетон хийцийн үйлдвэрүүд материалийнхаа үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлчихлээ.

Орон сууц худалдан авахад тавигддаг олон арван шаардлага байдаг хэдий ч мэдээж байршлыг нь харж сонгож авдаг нь зүй тогтол. Мөн барилгын материал, хийцийг гэдгийг байраа захиалахдаа лавлаж асуухад гэмгүй.Тухайн материалууд маань өөр өөрийн сайн, муу талуудтай эндээс та өөрийн сонголтоо хийх хэрэгтэй.Ер нь худалдан авах гэж байгаа өөрийн насан туршийн үл хөдлөх хөрөнгө, үр хүүхдэдээ өвлөн үлдээх том хөрөнгийг хөнгөн хийсвэр сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй юм. Наад зах нь барилгын үндсэн хийц нь юу бэ? Ямар тоноглолоор тоноглогдсон, дотоод засалд юу ашигласан, наад зах нь засал чимэглэлийн материал нь ямар улсад үйлдвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан уу зэрэг нэлээдгүй олон хүчин зүйлс нөлөөлөх болов уу. Одоогийн энэ агаарын бохирдолтой үед ядахдаа гэрийнхээ хананд орсон материалаас давхар хордохгүйг хүн бүр хүсэх нь мэдээж.

Орчны тохижилт, нийтийн тээврийн буудал, худалдааны төвтэй хэр ойрхон байрлаж байгаа зэрэг нь орхигдуулж болохгүй шаардлага юм. Мөн тухайн барилгын компанийн хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хэдэн жилийн туршлагатай зэрэг үзүүлэлт таны сонголтод нэлээдгүй үүрэг гүйцэтгэнэ. 1980,90-ээд оноос үйл ажиллагаа явуулж буй “Жигүүр Гранд”, “Авзага трейд”, “Цаст констракшн” зэрэг үндэсний бүтээн байгуулагч компаниудын хийц, чанарт эргэлзэх хүн гарна гэж үү.

Ингээд та бүхэндээ орон сууцны, тэр дундаа дээд зэрэглэлийн орон сууцны ханш 5 сарын байдлаар ямархуу байгааг хүснэгтээр харуулья. Бид энэхүү үнийн харьцуулалтыг сар бүр гаргаж та бүхэнд харуулж байхаар төлөвлөж байна.

Монгол Үндэсний барилгын ассоциаци
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж