Үндэсний хөрөнгө оруулалттай, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын анхдагч зах зээлд тэргүүлэгч Мастер пропертис ХХК хамтран ажилласан, барилгын салбарын тэргүүлэгч компаниуддаа талархал илэрхийлж байна.
Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш маш хурдан хугацаанд өргөжин тэлж 5 жилийн дотор 113 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд энэ хугацаанд Монголын томоохон барилгын компаниуд болох Люкс хаус, Алтай констракшн, Блюскай Эйжиа, Дехор зэрэг 30 гаран компанитай хамтран ажилласан байна.
“2007 онд анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан манай компани одоогийн байдлаар 60 гаруй ажилтантайгаар үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа бататган ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын салбартаа хамгийн олон төслийг амжилттай борлуулснаараа бид үргэлж бахархдаг. Барилгын салбарын томоохон бүтээн байгуулалтын борлуулалтыг бидэнд даатган хамтран ажилласан барилгын салбарын тэргүүлэгч компаниуддаа баярлалаа” хэмээн ярьсан юм.
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан барилгын салбарын тэргүүлэгч түнш компаниуддаа талархах аян энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.