Нийт нутгаар бороотой сэрүүвтэр байна

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Нийт нутгаар бороотой сэрүүвтэр байна

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2013.06.12 /Мягмар гариг/

– Соёл спорт аялал жуулчлалын яамны санхүүлжилтээр 21 аймгийн сумдын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сум бүрийн номын сан компьютертэй боллоо. Цаашид цахимаар үйл ажиллагаагаа явуулах сумдын номын санчид цахим программ дээр ажиллах сургалтанд хамрагдлаа.

– Аймгийн ИТХ-ын тогтоолоор 2013 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд албан байгууллагуудад 10 хоногийн хугацаанд Бөмбөрцөг аялаж байгаа, энэхүү бөмбөрцөг Аймгийн УЦУОША-нд аялаж явна. 10 хоног аялах хугацаанд УЦУОША-наас 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөсний нэг 2-р бүрэн дунд сургуулийн 11в ангийн сурагчдын дунд Алтан хонх тэмцээнийг өнөөдөр зохион явууллаа.

– Ойрын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороотой сэрүүвтэр байгаа. Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Түмэнцогт, сумдын нутгаар бороо ахуй оржээ. Энэ сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орох урьдчилсан төлөвтэй байна.

– Сүхбаатар аймгийн хөгжлийн тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэгээр тодорхойлогдсон Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан гаргахаар онлайнаар төслийн уралдааныг зарласан. Энэхүү төслийн тендерт Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага шалгарч Сүхбаатар аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга зам, тэргүүлэх чиглэлүүдийг мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн санал оролцоонд үндэслэн мастер төлөвлөгөө боловсруулан гаргахаар эхний шатны ажлуудаа хийж эхэллээ. Төслийн багийн хувьд аялал жуулчлал хөгжих боломж нөхцлүүдийг тодорхойлоод өгнө, харин тэдний заасан замаар хөгжүүлэх эсэх нь Сүхбаатарчуудын өөрсдийн сэтгэл зүтгэлээс шалтгаална гэдгийг хэлж байсан юм.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж