’Yнэн vv’’ ток шоу дарамтнаас болж хаагдсан

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

’Yнэн vv’’ ток шоу дарамтнаас болж хаагдсан

"NTV" телевизээр гарч байсан "Vнэн vv" ток шоу сvvлийн vед гарахаа больсон. Монголын телевизийн салбарт жинхэнэ ток шоу болсон энэ нэвтрvvлэг яагаад хаагдсан талаар хєтлєгч, "Миний Монгол" продакшны ерєнхий захирал Р.Нямбаяртай ярилцлаа.

-"Vнэн vv" ток шоу яагаад алга болчихов оо?
-Хvмvvст таалагдахгvй байгаа юм шиг санагдсан. Монголд байгаа энэ олон телевизээс vзэгчид хvссэнээ харах бололцоотой. Гэтэл заавал миний хийж байсан нэвтрvvлгийг харааж зvхээд байх юм байна шvv дээ. Тэгж vзэх ямар хэрэг байна аа. Би угаасаа л ток шоугаа хэсэг бvлэг хvмvvст зориулдаг. Гэтэл сэтгэл зvйн дарамт гарч ирсэн. Нэвтрvvлгийн зорилго бол гоё хувцас ємссєн, сайхан юм ярьдаг хvмvvсийг ямар хvн бэ гэдгийг єєрийнхєє хэмжээнд харуулах гэсэн юм. Тvvнээс бvх хvнд таалагдах гэж ток шоу хийгээгvй.

-Таны нэвтрvvлгийг хvмvvс vзэх гэж амралтын єдрийг хvлээдэг байсан шvv дээ?
-Сэтгvvлч учраас чамд шинэлэг, гоё санагдсан байх. Ярилцлага хийж байгаа хvнээ дагуулж байгаад ганц нэгээхэн vгээр тонгорох нь кайфтай байсан байж магад. Гэтэл vзэж байгаа хvн бол "Сэтгvvлч хvн ийм асуулт тавьж болохгvй, ийм нэвтрvvлэг хийгээд байхдаа яадаг юм" гэх зэргээр болохгvй бvтэхгvй талаас нь илvv хараад байсан. Vзэж байгаа бvх хvн биш л дээ. Жишээ нь, 100 хvний хоёрт нь л миний нэвтрvvлэг таалагдсан байх. Интернэтэд бичсэн сэтгэгдэл зэргээс харахад би энэ нэвтрvvлгийг хийх ямарч хvсэл сонирхолгvй болсон.

-Яагаад вэ. Vзэгчийн жаахан шvvмжлэлээс болоод нэвтрvvлгээ хаачихлаа гэж vv?
-Vзэгчдээс гадна бусад хvмvvст таалагдахаа болиод ирсэн. Тэгээд л би нэвтрvvлгээ зогсоое гэж шийдсэн.

– Ямар хvмvvст таалагдахаа больсон гэж?
-Яахав дээ ярилцлагын зочиноор нэг улстєрчийг урьсан юм. Манай хvн зангиагаа зvvгээд гоё хувцсаа ємсєєд гvйгээд ирэхгvй юу. Тэгээд л бид хоёр сайхан ярилцсан. Миний асуултанд эвгvй эвгvй хариулт єгчихєєд дараа нь гэнэт ухаарч шоконд ороод "За дvv наадах аа гаргаж болохгvй" гээд дарамт vvсгэж эхэлсэн шvv дээ.

-Дарамт шахалтаас болж гаргаагvй хэдэн дугаар бий вэ. Vлстєрчдєєс илvv их дарамт ирж байна уу?
-Янз бvрийн шалтгаанаас болоод тав зургаан дугаар гаргаагvй. Хоёр нь улстєрч оролцсон. Хэрвээ тэр дугаарыг гаргах юм бол тэр хvний хэн бэ гэдэг ил болно л доо. Тэр хэмжээгээр ч надад дарамт ирнэ.

-Бvvр айчихжээ. Тийм vv?

-Єє айж байна. Нэвтрvvлэг vзvvлсний тєлєє зарим vзэгчдэд таалагдахгvй соёлгvй, ярилцлага хийж чадахгvйгээрээ дуудуулна. Оролцсон улстєрчєєс дарамт ирнэ. Олох мєнгє нь бага. Тийм болохоор миний хувьд гаргаагvй нь хамаагvй дээр л дээ. Уг нь хэсэг бvлэг хvн vзвэл гоё л доо.

-Хэзээ нэгэн цагт тэднийг гаргана биз дээ?

-Сонгууль дєхєєд ирэхээр нэг дугаараа vнэ хvргэж зарна аа. Хэхэ. Аймаар мєнгєє бодсон уу. Єрсєлдєгч нь авч магадгvй шvv дээ. Нэр дэвшиж байгаа хvн чинь ийм хvн байна гээд цацахад маш олон хvн тvvнийг хэн гэдгийг мэдэрнэ дээ.

-Бараг л надаас эртхэн худалдаж авахгvй бол эгзэгтэй vед чинь хэрэглэнэ шvv гэсэн хариу дарамтыг єгєєд байна уу?

-Би оролцсон зочиндоо нэвтрvvлгийнхээ дугаарыг зарна гэж байхгvй ээ. Гол нь мєнгєндєє байгаа юм биш. Хvсвэл ямарч vнэ тєлбєргvйгээр гаргана. Єєрийн сонирхож хийсэн нэвтрvvлгээ хэн нэгнийг дарамтлах хэрэгсэл болгож ашиглахгvй. Бид ер нь хvмvvсийг хэн бэ гэдгийг мэддэггvй. Хэн гэдгийг нь харуулахын тєлєє л чармайж єєрийнхєє хэмжээнд ярилцлага хийдэг. Гэхдээ миний хийсэн нэвтрvvлэг агуу хvмvvст ичмээр дамшиг л даа.

-Та улстєрчид дарамтлуулаад гараа єргєєд, хэлээ гаргаад, буугаад єгчихсєн юм байна. Тийм vv?
-Мєн vзэгчдийн шахалт байсан. Би Баабар гуай шиг нийтлэл бичээд хэдэн мянган хvнээр муулуулж доромжлуулчихаад юу ч болоогvй юм шиг явж чадахгvй. Гэхдээ гараа єргєєд, хэлээ гаргаад буугаад єгсєн юм биш. Гаргаагvй байгааг минь єєр том юманд нєєж байна гэж бодоорой. "Би тэр бацааны нэвтрvvлгийг хийхгvй болтол нь амьтан болгосон" гэж дотроо бардам явж байгаа бол эндvvрэл шvv. Хэзээ нэгэн цагт би гаргаж байж санаа минь амарна.

-Бас дарамтлаастай, тийм vv. Тєрийн єндєрлєгvvдэд нэвтрvvлэгтээ оруулах санал тавьж байсан уу?
-Би дарамтлаагvй ээ. Бодож байгаагаа л хэллээ. Сонгуулийн vеэр "Зєвхєн мєрийн хєтєлбєрийн чинь дагуу л юм ярья" гэж зєндєє хєєцєлдсєн. Хэн ч ороогvй л дээ. Тэгсэн мєртлєє орой болгон л зангиагаа єєрчлєєд агуу агуу сэтгvvлчийн асуултад бичлэг тавьчихсан юм шиг нэг л юмаа яриад сууж байдаг.

-Зочин чинь гэнэт таг дуугvй болох ч юм уу, хаяад гарч байсан тохиолдол бий юу?

-"Vнэн vv" ток шоунд оролцохоор ирсэн хvн чинь бvх ярих зvйлээ бодчихсон, ам алдахгvй, элдэв юм ярихгvйг хичээсэн, нэг ёсондоо хэл ярианыхаа хуяг дуулганы хамгаалтандаа орчихсон ирнэ шvv дээ. Тийм хvнийг задалж ярина гэдэг хэцvv л дээ. Хариулахгvй, эсвэл худлаа хариулах байх гэсэн асуултаа оролцогч нартаа шууд тавьдаггvй. Єєр зvйл ярьж байгаад дамжих, шууд тулгах гэх зэргээр хvссэн хариултаа авч чаддаг. Зочин маань ч єєрийн мэдэлгvй ярьчихдаг. Оролцож байгаад больё гээд хаяад гарсан, уурлаад микрофоноо аваад шидсэн тохиолдол байдаг. Тэр ч бvv хэл согтуу хvн оролцсон удаа ч бий шvv. Ер нь нэвтрvvлэгт орж ирсэн хvмvvс дуугvй суух намайг сорьж байгаа мэт санагддаг. Тэднийг л яриулах миний хувьд кайф.

-Тэр хаяад гарсан нєхрийн нэвтрvvлгийг цацаж болоогvй юм уу?
-Бичлэг нь байгаа. Цаг нь ирэхээр цацаж болох байлгvй дээ. Гаргачихлаа гээд бодоход баахан хvн намайг муулна, цаад зочинг ч гэсэн муулна. Эцэст нь би нэг шєнє орцондоо тоосгодуулчихсан байвал хэн хожих юм. Тийм биз дээ.

-Ямар нєхєр тэгээд дарамт vvсгээд байна аа. Нэлээд рецидив хvн юмуу даа?
-Vгvй ээ. Хэн гэдгийг нь би хэлэх байсан бол нэвтрvvлгээ цацсантай адил биз дээ. Ер нь рецидив нєхєд чинь шулуун шударга vгтэй дажгvй хvмvvс байдаг. Тэд иймэрхvv зvйл ярьж гvйхгvй л дээ. Дvргvй нь хvрсэн бол тэр доор нь цохиод авчихаар хvмvvс байдаг.

-Нэг удаа дуучин Жавхланг будаа болгож байв аа?
-Зvгээр ярилцлага хийсэн шvv дээ. Би будаа болгоод байсан юм алга. Би асуусан цаадах чинь хариулсан.

-Хэсэг хvмvvст та алга болсон нь сайхан л байгаа биз. Гэтэл тодорхой хэмжээгээр фэн чинь болсон vзэгчид яах вэ?
-Ээ хєєрхий. Надад фэн байдаг бол мєн сайхан аа. Би удахгvй нэвтрvvлгvvдээрээ коллекшн болгоод цєєхєн хэсэг бvлэг vзэгч нартаа хvргэнэ. "Vнэн vv" ток шоу цааш vргэлжлэх боломжгvй болсон. Эхний дугаарууд дандаа 17 цагт гарчихдаг байсан учраас хvмvvс vзсэн ховор байдаг. Тэднийгээ бусадтай нь коллекшн болгоод гаргана. Уг нь vг алдахгvй гэж єєсрдийгєє хяначихсан хvмvvсээс ам алдуулах зугаатай ажил байсан шvv.

-Хvн бvхэнд таалагдсан нэвтрvvлэг хийгээд байна гэж юу байх вэ дээ?
-Тэр амархан. Би хvн бvхэнд таалагдах нэвтрvvлгийн тєсєл бичсэн. Удахгvй аль нэг телевизээр гарна. Намайг хvмvvс муулах ямар ч шаардлага байхгvй. Жилийн дотор 250 гаруй сая тєгрєг тараана. Талыг нь нэвтрvvлгийн орлогоос vлдсэнийг нь телевиз гаргана.

-Хэрвээ "Vнэн vv" єнєєдєр гарч байсан бол ямар хvмvvсийг оруулах вэ?

-Зочин бол зєндєє байна даа. Єдєрт нэг од мэндэлж байхад чинь. Жагсаал цуглаан хийгээд байгаад Магнай, Уянга нарыг оруулаад цусан тангараг яаж тавьж буйг vзэгчиддээ vзvvлэхгvй юу. Сонирхолтой биз дээ.

-Таны бодлоор телевизийн ток шоу гэж ямар юм байх ёстой вэ?
-Сонирхолтой ярилцлага дээр нь шоу байх хэрэгтэй гэж би боддог.

-Манайд ток шоу гээд олон байдаг шvv лээ?
-Сонин сонин юмнууд байдаг л даа. Шоуг нь vзье гэхээр юу ч байхгvй. Ток шоу гэж нэрлээд зvгээр ярилцлага хийгээд байвал тvvнийгээ ярилцах цаг гэж нэрлэх хэрэгтэй. Яг одоогоор манайд ток шоу гээд хэлчих юм алга байна.

-Манайхан гадаадаас орчуулж гаргадаг болжээ. Тэд шоуг vнэхээр тэгж хийж чадаж байна уу?

-Чадаж байна. Гэхдээ орчуулгын ток шоу нар бvгд тавилтат жvжиг. Хадам ээждээ баригдаад, уурлаж юм шидээд л, нууц амрагтай цуг байж байгаад гардуулаад байгаа нь дандаа тавилттай жvжгvvд.

-ТВ9-ийн "Деррик" бас тавилттай юу?
Мэдэхгvй ээ. Гэхдээ Монголд хувь хvний нууц гэж юу байдаг, нууцаар мєрдєж болдог хуулийн зvйл заалт бий юу гэдгийг хуульчаас асуух хэрэгтэй. Би Оросын нэвтрvvлгийг шоу гэдгийг мэдэж байна.

-Яг одоогоор юу хийж байна?
-Миний Монгол fm100.5 радио, продакшны ажил, хувийн жижиг бизнес гээд ажил ихтэй яваад байна.

-Танайх долоон сарын 1-ий халдлагад єртсєн. Бvхнийг дахиад эхлvvлэхэд хvндрэл байсан уу?

-Єєрсдийнхєє хэмжээнд бvх зvйлээ босгоод л ирлээ. Тэнд vнэлшгvй маш олон зvйл байсан. Жишээ нь, нэг компанийн 1997 онд хийлгэж байсан рекламыг 20 жилийнхэн ой дээр очоод захиралд нь "Энэ танай байгуулгын анхны реклам. Тэр vед та єєрєє рекламдаа тоглож байсан шvv дээ" гээд vзvvлэхэд тэр хvнд сайхан санагдана биз дээ. Манай хийсэн реклам, нэвтрvvлгvvд бvгд шатсан. Тэгээд бодохоор долоон сарын 1-ний "баагий"-нуудад дургvй хvрээд байдаг юм. Єнєєдрийн байдлаар ганц ч тєгрєг тєлбєр гэж аваагvй л байна.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж