”Roll It” нэртэй туршилтын байшин | News.MN

”Roll It” нэртэй туршилтын байшин

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

”Roll It” нэртэй туршилтын байшин

Германы Karlsruhe
хотын их сургуулийн барилгын дизайны институтын оюутнууд болох Christian
Zwick, Konstantin Jerabek нарын хамтран бvтээсэн сонирхолтой сууцны
талаарх мэдээллийг та бvхэндээ дуулгая. Барилгын дизайны институт болон
vйлдвэрлэлийн загварын институттай хамтарсан загварын уралдаанд дээрх
залуусын "Roll It" нэртэй тєсєл тvрvvлсэн бєгєєд тэдний зохион бvтээсэн
бага зай эзлэх, хоолой хэлбэртэй энэ хєдєлгєєнт сууцны дотоод бvтэц нь
маш сонирхолтой юм. Гадаад хэсэг нь хоолой хэлбэртэй учир хоёр тийшээ
єнхрєхєєс гадна дотор байрлах ор, ширээ, сандал, шvvгээ гэх мэт
тавилгууд нь хєдєлгєєний явцад унах ойчих гэх асуудалгvй, бvгд тааз,
хана эсвэл шал гэж ч нэрлэж болох хэсгvvдтэйгээ нэгдмэл байдалтайгаар
хийгдсэн байна. Гурван хоолойг нийлvvлсэн мэт энэ байшингийн дундах
тойрог нь хоёр захынхаа хэсгээс хамаарахгvйгээр хєдлєх єєрєєр хэлбэл
эргэлдэх боломжтой. Нэг захын хоолойд ор, ширээ, сандал гэх мэтээр
ашиглаж болох хэсгvvд байрласан бол нєгєє талын хоолойд шvvгээ,
шургуулганууд байрладаг байна. Ингээд герман залуусын санаанаас урган
гарсан сонирхолтой сууцны байшингийн фото зургуудаар нvдээ хужирлацгаая.
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж