Төв банк юанийн арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Төв банк юанийн арилжаа хийсэнгүй

Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 10 сая ам.доллар худалдан авах, 20.7 сая ам.доллар худалдах, 42 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг нягтлаад 8 сая ам.долларыг 1433.22 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авчээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж