“Чикаго Блэкхаукс”-т ганцхан хожил дутуу | News.MN

“Чикаго Блэкхаукс”-т ганцхан хожил дутуу

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Чикаго Блэкхаукс”-т ганцхан хожил дутуу

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын төлөөх тав дахь тоглолт өнөөдөр өглөө Чикаго хотын “Юнайтед центр”-т болж өнгөрлөө. Тус лигийн түүхэнд Стэнлийн цомын төлөөх тулаан 2:2 болж тэнцсэн байхад хожсон баг нь буюу тав дах тоглолтод ялалт байгуулсан 20 тохиолдлын 14 нь аваргын цом хүртэж байсан түүхтэй. Тийм учраас энэ өдрийн тоглолт аль ч багийн хувьд юу юунаас илүү чухал байсан нь гарцаагүй.
Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Блэкхаукс” тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж, эхний 20 минутад амжиж хоёр гоолоор эсрэг багийн хаалгыг мялаажээ. Гоолууд бүгд өөр тоглогчдын гоолууд байсан бөгөөд Брэнт Сийбрүүк, Дэйв Болланд, Крис Вэрстиг нараар овоглосон байна.
Харин дараачийн хоёр үед багууд ижилхэн хоёр, хоёр гоол оруулснаар харьцаа 4:4 болох байлаа. Гэвч эхний үед гурван гоолын давуутай болоод байсан Чикаго энэ тоглолтод ялах нь ойлгомжтой болсон юм. Үе бүрийн төгсгөлийн гоолыг Дастин Байфюглин хийж байжээ. Байфюглин өмнөх гурван шатанд нийтдээ найм гоолыг оруулж байсан бол энэ орой дубль хийсэн нь энэ ажээ.
Улмаар үндсэн цаг дуусахад 7:4 харьцаатай талбайн эзэн баг ялалт байгуулж цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн байна.
Хэдийгээр “Флайерс”-ын дасгалжуулагч хоёр хаалгачийг талбайд гаргасан ч тусыг эс олж, тус бүр гурван гоол хаалгандаа алдсан байна. Сүүлийн гоол хаалгачгүй хоосон байхад оржээ.

Хоёр баг ижил 27 удаа довтолгоог зохион байгуулсан ч илүү үр дүнтэй болсон нь Чикаго хотын багийнх байсан байна. Гэвч одоо тэднийг Филаделфиа хотод хийх шийдвэрлэх зургаа дахь тоглолт хүлээж байгаа. Энэ тоглолт Монголын цагаар 10-ны өглөө 08.00 цагаас эхэлнэ.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chicago 2010-06-07 99.60.9.53

GOCHICAGO BLACKHAWKS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж