&#34Учралын блюз&#34-ийг эгшиглүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

&#34Учралын блюз&#34-ийг эгшиглүүллээ

"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо.

Төслийн зургаа дахь уран бүтээлийн эзэд бол Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяатай “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил нар байлаа. Тэд Долгионы ая, Ш.Дулмаагийн үг “Учралын блюз” дууг сонордуулжээ.

Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч,
хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин
Өөжгий нарын хослол, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн,
ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар ороод байсан бол Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр
хуурч Т.Пүрэвсүх, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нар оролцоод байна.

youtube.com/MongolianLive,

www.twitter.com/MongolianLive,

www.facebook.com/MongolianLive,

www.instagram/MongolianLive

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж