Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр авч үзвэл эхний тавдугаар сарын байдлаар 872.0 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 16.4 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар өссөн үзүүлэлт болох тухай статистикчид мэдээлж байна. Уг өсөлтөд уул уурхай, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөлжээ. Тухайлбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, газрын тос зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 26.2 хувиас 2.0 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ган төмөр хийц, метал цувимал, вакум цонх, хаалга, хэвлэмэл хуванцар карт, шингэн сүү, талх, жүүс, ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн ажээ.

Цаашдаа том бүтээн байгуулалтууд баригдаж дуусч, ашиглалтад ороход аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэд дахин нэмэгдэх тухай албаныхан онцолж буй. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, нефть боловсруулах болон барилгын түүхий эдийн үйлдвэрүүдийг нэмж барих  болон зарим том үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэх замаар өргөтгөл хийж байгаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ихээхэн дэмжлэг болох юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж