Английн “Улаан чөтгөрүүд” буюу “Манчестер Юнайтед” Испанийн “Барселона” багаас Сеск Фабрегасыг худалдаж авахын төлөө 40 сая еврогийн санал тавьсан байна. “Ман Ю”-гийн домогт хамгаалагч Денис Ирвин “Бид Фабрегасыг худалдан авах эхний алхмаа хийсэн. Фабрегас “Барселона” багаас явах хүсэлтэй байгаа. Харин “Ман Ю” Фабрегасыг худалдан авахад бэлэн. Тэр манай багт маш тохирсон тоглогч. Тиймээс бүх зүйл тохирч байна” гэж goal.com сайтад ярилцлага өгсөн байна.
Английн “Арсенал” багийн ахлагч Сеск Фабрегас 2011 оны наймдугаар сард төрөлх Каталоны “Барселона” багтаа ирсэн. Фабрегасын наймаа “Барса” болон “Арсенал” багийн хооронд багагүй хугацаанд яригдаж, биеллээ олсон. Тухайн үед “Барса” 29 сая евро, Фабрегас хувиасаа таван сая евро гаргаснаар хоёр баг тохиролцоонд хүрсэн билээ.
Б.БИЛЭГ