Путины салалт Ерөнхийлөгчийн чансаанд нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Путины салалт Ерөнхийлөгчийн чансаанд нөлөөлөхгүй

Путины гэр бүлийн салалт нь Оросын имиж нэн ялангуяа ерөнхийлөгчийнх нь чансаанд бараг нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Тодорхой хэмжээнд Путинд ч ашигтай байж болох гэнэ.


Бие даасан улс төр судлаач Дмитрий Орешкин үзэхдээ уг салалт нь Оросын хувьд ер бусын зүйл биш, хүн талаас нь бол онцын зүйл биш байдаг л үйлдэл гэв. "Хэрэв Зөвлөлтийн үед удирдагч нарынх нь гэр бүлийн амьдрал нууц байсан, өөрчлөн байгуулалтын үеэр Горбачев эхнэрийнхээ хамт энд тэндгүй цуг гарч ирснийг хачирхан хүлээн авсан бол одоо Путины салж буй тухай мэдээ ердийн байх ёстой л зүйл болж байна” гэж Дмитрий Орешкин өгүүлжээ.

Путин гэр бүл салсан шийдвэрээ хэлснийг соёлтой байсан гэж сэтгүүлч, түүхч Николай Сванидзе нэрлэв. "Оросын олон хүнд тэргүүн хосуудын харилцаа төдийлөн сайн биш гэсэн санаа төрж байсан. Энэ түүхэнд цэг тавьсан нь үйл явдлын хамгийн тохиромжтой хувилбар боллоо” гэж тэр мэдэгдэв.

Николай Сванидзе

Орчин үед гэр бүлийн салалт нэг их онцгой  үйл явдал биш гэдэгтэй "PR-3000" компанийн тэргүүн,  улс төр судлаач Станислав Радкевич санал нэг байна. “ Гэр бүлтэй ерөнхийлөгчийн эхнэр нь албан ёсны арга хэмжээн дээр харагдахгүй байдаг нь харин улсын нэр хүндэд сөрөг. Харин одоо бүх асуудал цэглэгдлээ” гэж тэр тайлбарлаж байна.

Гэхдээ энэ нь Оросын ерөнхийлөгчийн олон улсын төвшинд хамгаас хамаатай.  Путины гэр бүл салсан нь улсын дотоод амьдралд бол янз бүрээр авч үзэх хувилбаруудыг гаргаж ирнэ. Нэг талаасаа олон арван жилийн турш Кремлийн  улс төрийн технологийн гаргаж ирсэн ужиг дүрийг эвдсэн хэрэг болж байна. Нөгөө талаасаа Владимир Путинд хүний байдаг л амьдрал байгаа гэдгийг харуулсан хэрэг болох юм. Харин тэрээр үүнийг “хүн шиг л хүн” гэдэг талаасаа ашиглаж чадах эсэх бол асуудал.

Путины хосуудын  салалтын түүхийг  Засгийн ил тод байдлын талаас нь авч үзвэл эерэг гэхээр хэмээн Дмитрий Орешкин хэлээд, "энэ бараг анзаарагдахгүй ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр дэвшил.  Дээдсийн хүрээ болон ердийн иргэдийн хоорондын  хязгаарыг арилгахыг л эрх баригчдаас нийгэм хүсч байгаа” хэмээн тэр тайлбарлажээ.

Салалт ямар нэгэн хэмжээгээр сонгогчдын саналд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ эерэгээр үү эсвэл сөрөгөөр үү гэдгийг хэлж чадахгүй хэмээн Станислав Радкевич дүгнэв. “Улстөрийн дүрийг бүтээхэд түүний дур булаам чадвар зэрэг нь чухал. Гоонь болсон Путин залуу эмэгтэйчүүдийг илүүтэй татах бол эхнэргүй Путин дунд болон ахимаг насны эмэгтэйчүүдийн дэмжлэгийг алдах нь лавтай” хэмээн Радкевич үзэж байна.

Бараг л сексийн бэлгэдэл гэж олонхи нь үздэг байсан Путины сонгогчдын чухал хэсэг болсон нөхөртэй консерватив эмэгтэйчүүд түүнийг дэмжихээ болих болов уу гэсэн санааг Николай Сванидзе  гаргаж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж