Ч.Хүрэлбаатар: Бүх сумдад бэлчээрийн зураглал хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Бүх сумдад бэлчээрийн зураглал хийж байна

Төрийн ордонд “Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган үргэлжилж байна. Уг чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Тогтвортой амьжиргаа II төсөл, Дэлхийн банк, Японы Засгийн газар, Европын холбооноос хамтран зохион байгуулж байна. Түүгээр бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага, бүрэлдэхүүн хэсэг, Олон нийтийн санаачлага, Бичил санхүүгийн хөгжил, бүрэлдэхүүн хэсэг зэрэг сэдвийг хэлэлцэх ажээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршид Саиед нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсныг танилцуулав.

Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой амьжиргаа төслийг хэрэжүүлснээр орон нутгийн зам, гүүрийг сэргээн засах, сургууль, дотуур байрын нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ сайжирч, гэр хорооллын орчин, гудамж хашаа гэрэлтэй болж байгааг хэллээ. Мөн төслийн хүрээнд бүх суманд бэлчээрийн зураглал хийж, эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буй аж. Төслийн үр шимийг өнгөрсөн хугацаанд 861 мянга гаруй иргэн хүртжээ.
Ноён Рашид Саиед Дэлхийн банкнаас хөдөөгийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын багцыг үлэмж хэмжээгээр нэмснийг танилцууллаа. Тухайлбал, Мэдээлэл холбооны технологийн төслөөр хөдөөд интернэт, үүрэн холбоо хэрэглэх боломж олгожээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж