Сирийн арми Алеппог чөлөөлөх довтолгоонд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Сирийн арми Алеппог чөлөөлөх довтолгоонд оржээ

Сирийн командлал зургаадугаар сарын 9-нөөс эхлэн Алеппо хотыг босогчдоос чөлөөлөх “Хойд нутгийн шуурга” нэртэй ажиллагааг эхлүүлжээ. Алеппо хотын төлөөх байлдаанд “Хезболлах” бүлэглэлийн хэдэн арван дайчид, Башар Ассадад үнэнч цэргийн анги нэгтгэлүүд оролцож байна. Тэд Эль-Кусейр хотод амжилттай довтолгоон явуулсны дараа Алеппо хотын зүг давшилтаа эхэлжээ.

Террорист дээрэмчдийг Шейх-Масуд, Бустан-эль-Баша, Бустан-эль-Каср, Амирия дүүргүүдээс хөөн гаргасан гэж Сирийн төрийн телевизээр нь мэдээлэхдээ 20 гаруй дээрэмчдийг устгасан гэв.

Сирийн ерөнхий сайд Ваиль аль-Халькийн хэлснээр, улс орондоо сүүлчийн зэвсэгт террористыг устгах хүртэл Сирийн арми цохилтоо үргэлжлүүлэх ажээ.

Сирийн тогтмол арми, сөрөг хүчний зэвсэгт босогчдын дайны улмаас 2011 оны гуравдугаар сараас хойш ная гаруй мянган хүн амь үрэгдээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж