Paris Hilton дэлхийн хамгийн алдартай кино фестиваль дээр

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Paris Hilton дэлхийн хамгийн алдартай кино фестиваль дээр

Жил бvрийн 5-р сард
дэлхийн кино ертєнцийнхнийг нэгэн дор цуглуулдаг хамгийн эртний бєгєєд
хамгийн алдартай кино фестивалиудын нэг болох Каннын кино наадамд
биечлэн оролцох нь алдартнуудын хувьд нэр тєрийн хэрэг байдаг гэхэд
хилсдэхгvй. Энэхvv гайхалтай наадмын Palm Beach Hotel-д болсон энэ
жилийн vйл ажиллагааны нэг хэсэг болох vдэшлэгийн нэгэн зочны талаарх
фото мэдээллийг та бvхний сонорт хvргэхээр бэлтгэлээ. Холливудын эрх
муужгай, хамгийн сайхан бvсгvйчvvдийн нэг, хамгийн дуулиантай оддын нэг
гэх мэт олон цол гуншингийн эзнээр дуудагддаг дуучин, жvжигчин Paris
Hilton єєрийн тєрсєн дvv нар болох Nicky Hilton, Barron Hilton нарын
хамт vдэшлэгт зочлон ирсэн бєгєєд тэрээр тэнд бvжиглэж, бусадтай ярилцаж
бас дуулсан байна. Дизайнер Alberto Makali-гийн мєргvй, сул загвартай
хєх єнгийн даашинз ємсєж, очир алмаазан ээмгээр гоёсон Paris Hilton
гайхалтай сайхан харагдаж байсан хэдий ч шєнийн клубын хувьд энэ нь тийм
ч тохиромжтой гоёл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Тvvнчлэн газар
шvргэсэн урттай даашинзны хормойг гишгэхгvйн тулд хэр зэрэг єндєрт єргєх
шаардлагатайг мэддэггvй хэрэг vv, эсвэл тvvний ээлжит скандал уу бvv
мэд, дуучин бvсгvй маань гоёмсог даашинзныхаа хормойг дэндvv єндєрт
єргєсєн нь гэрэл зургийн хальснаа бууж амжсаныг дурдахгvй єнгєрєхийн
аргагvй юм. Юутай ч тvvний 150 дахь удаагаа зохион байгуулагдсан Каннын
кино наадмын улаан хивсний ёслолын ажиллагаан дээр эцэг эх болон дvv
нарын хамт байгаа мєн ёслолын ажиллагааны дараах партид дvv нарынхаа
хамт цэнгэж байгаа фото зургуудыг сонирхоцгооё.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж