Фото: Jacques Brinon
Дуулиантай сэтгүүлч бүсгүйтэй араар нь зугаалснаас гадна түүний улс төрийн карьерыг нь таслахаар бүхнийг хийж байгаа хуучин нөхрөөсөө түүний ерөнхийлөгчийн суудлыг булаан авч өшөөгөө авахаар Сеголен Руаяль (Segolene Royal) хатуухан шийдээд байгаа гэнэ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд түүнээс салан сэтгүүлч Валери Триервейлертай амьдарч байгаа. Харин хатагтай Руаяльд Засгийн газарт ямар нэгэн байр суурь олдоогүй нь түүний дургүйцлийг маш ихээр хүргэжээ.
Социалист нам дахь эх сурвалжийн мэдээгээр Сеголен Руаяль ирэх 2017 оны сонгуульд ялан Францын анхны ерөнхийлөгч эмэгтэй болох хатуу эрмэлзэлтэй байна. Руаяль одоо хуучин нөхрийнхөө бодлого, шинэчлэлийг улам ихээр шүүмжлэх болжээ.
Хатагтай Руаяль 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Николя Саркозид ялагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР