“Оюутолгой” баасан гаригаас зэсээ экспортолно

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” баасан гаригаас зэсээ экспортолно

“Рио Тинто” групп Оютолгойн зэсийн бүтээгдэхүүнийг энэ сарын 14-нөөс эхлэн экспортолж эхлэхээр болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй алт, зэсийн том төслийг хэрэгжүүлэгч уул уурхайн аварга “Рио Тинто” ирэх баасан гаригт зэсийн бүтээгдэхүүнээ гаргах гэж буйтай холбогдуулан  сэтгүүлчдийг урьж, нээлтийн ажиллагаа зохион байгуулах гэж байна. Оюутолгойн зэсийн бүтээгдэхүүний эхний экспортын нээлтийн ажиллагаанд “Ройтерс” агентлаг уригдсан бөгөөд тэд урилга дээрээ энэ талаар дурьдсан байжээ. Харин “Рио Тинто” энэ үйл явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Олборлолтоо явуулж эхэлсэн Оюутолгой энэ сарын сүүлээр зэсээ экспортолно гэж өмнө нь мэдэгдэж байсан боловч төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газар, төслийг хэрэгжүүлэгчдийн хооронд үүссэн маргааныг шийдэх хүртэл экспортыг хойшлуулсан юм.

Н.ЭНХТУЯА

Эх сурвалж: “Ройтерс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж