Жүжигчин Б.Навчаа телевизид хүч үзэх нь ээ. Тэрээр сүүлийн үед телевизийн хөтлөгч болоод байгаа дуучин Наратай хамдаа “Монгол” HD телевизээр ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн цацагдах “Би хэн бэ?” нэртэй хөгжөөнт нэвтрүүлгийг хөтлөн явуулах гэнэ. “Монгол” HD телевизийнхэн Нидерландын “RTL 4” телевизийн “Wie ben ik?” хэмээх нэвтрүүлгийн хувилбарыг Азид анх удаа оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийхээр болоод байгаа аж. Уг нэвтрүүлгийг тус телевизийн хөтлөгч С.Хабул, жүжигчин Б.Навчаа, дуучин Нара нар хөтлөн амжилт бүтээлээрээ гялалзаж яваа 260 гаруй зочныг шоундаа оролцуулахаар төлөвлөөд байгаа гэсэн шүү. 30 минут үргэлжлэх “Би хэн бэ?” шоу улиралд 65 дугаар хийх аж.
А.БҮЖИН