Ирэх даваа гаригаас 8 хувийн зээлд хамрагдаж болно

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Ирэх даваа гаригаас 8 хувийн зээлд хамрагдаж болно

Монгол Улсын Засгийн газраас баталсан орон сууцны 8 /±1/ хувийн хүүтэй зээлийн нарийвчилсан журмын талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг баталж, арилжааны банкуудад хүргүүлээд буй. Харин нарийвчилсан журмыг Монголбанк боловсруулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн өгч буй мэдээллээр иргэд ирэх даваа гариг буюу зургадугаар сарын 17-ноос эхлэн иргэд 8 /±1/ хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохоор болсон байна. Ингэхдээ Монголбанкны шалгуур хангасан арилжааны бүхий л банкуудаар дамжуулж авах бөгөөд  80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/  хувийн хүүтэй зээлээр худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөхөөр тусгажээ.

Өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэдийн хувьд ч ялгаагүй ирэх даваа гаригаас эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж, 8 /±1/ хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжийг бүрдүүлжээ.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж